Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Автобусанд “ургасан” эрээвэр бодлын араас АН, МАН-ыг ээрэхүй

Н.БАТ

Хэдхэн хоногийн өмнө фейсбүүк найз сэтгүүлч Б.Номинчимэд гуайн “Ингэхэд тэр их мөнгө хаашаа орчихов?” гэж асуултын доорх нийтлэлийг үзсэн юм. Гэтэл тэр асуултанд хоёр намын дарга маань твиттерээр хариулаа юу гэлтэй зүйл ч олж харлаа.

МАН-ын дарга М.Энхболд “Тооцоо судалгаагүй зарцуулсан их мөнгө, өр зээл улс орны эдийн засгийг тэтгэх бус, хямралт байдалд орууллаа”
АН-ын дарга З.Энхболд: “Харин тийм, тооцоо судалгаагүй тараасан 21000, 1 сая, 1,5 сая аль нь ч буцаж төлөгдөхгүй” гэжээ.

Эндээс харвал хоёр “том” намын дарга ард түмний амьдрал хэцүүхэн хямралтай байна гэдгийг мэдэрч л байгаа бололтой. Толгой дохин ам нийлэн “буу халсан” ч энэ бүхэн юунаас үүдэлтэй вэ гэдгийг л аль алин руугаа чихэх маягтай үг чулууджээ. Яахав ээ, ард түмнийхээ амьдралыг мэдэрч л байгаа бол бие биедээ үг чулуудах ч яамай.

Энэ жил дампуурлын тухай үгийг дэндүү олонтаа сонсч байгаа учраас хоёр даргыг иймэрхүү мэдрэмжтэй байгаад бас баярлаад л байна.
Автобусанд сонссон ярианаас болж хямарч байсан сэтгэл ч уужрав.
Өглөө ирэхдээ л автобусанд сонссон түмэн зовлон өдөржингөө дагаад байгаа мэт хачин оргиод ,болдогсон бол эрхэм гишүүдийг оройдоо хуваагаад автобусаар явуулж байхсан гэх бодолд ээрэгдэж явсан учраас дарга нар амьдрал хэцүү байгааг мэдэрч буйг мэдрэх сайхан байлаа гэж...

Өглөө 10 км замыг автобусаар туулж ажилдаа ирэхдээ айл айлын л зовлон сонсоно. Найз хоёр хүүхэн цалин буухгүй байгаа, хүүхдийн сургуулиас мөнгө нэхсэн тухай, нөхрийн ажил дампуурсан, зээлээ төлөхөд хэцүү байгаа, шинэ жил болох гээд хүүхдэдээ ядаж бэлэг авах ёстой тухай дуусашгүй зовлон тоочиж, автобусаар дүүрэн хүнийг толгой дохиход хүргээд бууж одтол оюутнууд шинэ жилийн нийллэг, хувцас эцэг эх мөнгө өгөхгүй байгаа талаар ярьж эхлээд араас нь ажил хайсан залуугийн утсаар ярих залгуулаад толгой дотор түмэн болохгүй, бүтэхгүй, ядарч, зүдэрсэн тухай мэдээлэл чихээд өрөөндөө орж ирээд компьютерээ асаатал хоёр даргын “дулаахан” зураг угтав.

Харин банкны хэдэн захирлууд маань “Таны үл хөдлөх хөрөнгийг бид барьцаалах хууль эрхзүйн орчин үгүй болсон учраас зээл олгохгүй” гэдгийг чадах ядахаараа тайлбарлаж, төвийн хэдэн сонины нүүрэнд залрав. Тэр бүр олны нүднээ гараад байдаггүй банкны захирлууд өөрсдөө ингэж учирлан тайлбарлаад байгааг харвал ҮХЦ хэчнээн эсэргүүцээд ч банк санхүүгийн салбарын “баадуу”-г сулруулж байгаад буцаагаад 10 гаруй жилээр эргүүлчихсэн нь тодорхой болов.

Ингээд банк дээрэмдсэн тухай, банкууд цалингийн болоод хадгаламж барьцаал­сан зээлээс бусад зээлээ хаасан тухай мэдээлэл олны анхааралд байсан учраас банк, санхүү, эдийн засгийн статистик мэдээг тусгайлан харлаа. 2015 оны 11 сарын байдлаар Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал хэмээх эмхэтгэлд аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2015 оны арваннэгдүгээр сарын эцэст 11,9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 20,7 тэрбум төгрөг буюу 0,2 хувь, өмнөх оны мөн үеэс 759,1 тэрбум төгрөг буюу 6 хувиар буурчээ хэмээх нааштай мэт мэдээгээр эхэлсэн ч хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх сарынхаас 37,8 тэрбум буюу 4,4 хувиар, өмнөх оны мөн үеэс 454,9 тэрбум буюу 2 дахин өсчээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл  өмнөх сарынхаас 6 тэрбум төгрөг буюу 0,7 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 229,7 тэрбум төгрөг буюу 37,1 хувиар өссөн байна хэмээн бичжээ. Хамгийн их анхаарал татах тоо нь мэдээж 229,7 тэрбум төгрөг буюу 37,1 хувиар өссөн чанаргүй зээл.  Үүнийг дагасан боловсруулах аж үйлдвэрийн салбар дахь уналт. 

Цемент, хивс, төмөр бетон эдлэл, шингэн сүү, бууз, банш, нарийн боов, спирт, талх, ваакум цонх, хаалга, тамхи, металл бэлдэц, цахилгааны утас, ган төмөр хийц зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0,9-64,9 хувь хүртэл буурсан нь ажилгүйдэл тэр хэрээр өсч, хүн амын худалдан авах чадвар мөн л ийм дайны багассан гэсэн үг гэж шууд ойлгож болохоор санагдана. Мэдээж энд барилгын материалууд дийлэнх хувийг эзэлж байгаа гэж бодох ч хүн ам өсөхийн хэрээр нэмэгддэг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсаар байгааг хэрхэн тайлбарлаж болох билээ. Өнөөх бүсээ чангал чангал гээд байгаагийн учир энд буй. Гэвч бүсэлхийгээ тасартал чангалаад л байгаа монголчуудынхаа амьдралын хэмнэлийг мэдрэе гэвэл хэдэн дарга уулзалт хийх нэрийдлээр индэрт тухлаад нийгмийн идэвхтэй хөгшчүүлийн яриаг чагнахдаа биш амьдрал ид буцалдаг автобусанд л нэг тойрог явахад хангалттай гэж зөвлөмөөр.

АН-ын “Монгол хүн 2020” гээд л хүн бүрийг хөгжүүлчих санаатай ард иргэдийнхээ санаа бодлыг сонсч хөдөөгүүр хэсэг “гүйсэн” бол МАН-ын хэд “Ард түмнээ сонсъё” гээд л айлын “хаалга тогших” нь холгүй 21 аймгаа хөндлөн гулд тойрч, хөдөө хөхөрч гадаа гандсан юмсан. Даанч ард түмний жинхэнэ амьдрал автобусанд буцлаад байгааг анзаарсан нь хэд бол доо.

Гэхдээ “сайн” мэдээ бий. Ирэх сарын 1-нээс эхлээд элдэв зүйл тараах нь УИХ-ын гишүүдийг дараагийн удаа зөөлөн суудалд тухлах эрхийг нь хүртэл хасчихаж мэдэх учраас энэ сарын 31-нээс урьтан сайн түшээгийн дүрийг эсгэх их давалгаа эхэлсэн гэдгийг сонгогчид тун сайн анзаарч буй биз. Өнөөх хэд маань фейсбүүкээр хийсэн бүтээснээ зарлаж эхэлжээ. “Гарьдхүүгийн Баярсайхан” гэсэн пайзтай том шаланз тойргийнхоо нутаг дэвсгэрт аваачиж зоогоод нүүрс тарааж байна аа.  Г.Баярсайхан ч яахав УИХ-ын гишүүн бас тойрогтой хүн. Харин мань О.Магнай Сонгинохайрханыхны “маг­най”-г тэнийлгэж гуравдагч гишүүний үүрэг гүйцэтгээд нүүрс тарааж баахан таваргав. Хөөрхий минь “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос ч гэж...” бодож яваа биз. Ямартаа ч, Сонгинохайрханы сонгогчид оноос өмнө хэд хэдэн “сайхан сэтгэлтэнтэй” учран золгох бололтойдог. Хэвлэх үйлдвэрүүд УИХ-ын гишүүдийн тайланг хэвлээд хөөрхөн хэдэн төгрөгтэй ч болж байгаа сурагтай. Ямар ч байсан 2016 оны өмнөх цөөн хэдэн өдөрт УИХ-ын эрхэм гишүүд маань сонгогчдынхоо амьдралд “хувь нэмэр” болох нь.

Бас нэг сайхан зүйл нь орон нутагт шатахуун хямдарч байгаа. М.Зоригт сайд маань шатахууны үнэ хямдрахыг цаг минутаар нь анаж, цэнхэр шувуугаар зарлаж, зарлуулж байгаа нь “талархууштай”.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан