Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Зээл хаасан зэвүүн шийдвэрүүд

-Арилжааны банкуудын үл хөдлөх хөрөнгө барьцаалах бүх төрлийн зээл зогсов-

Т.ЖАНЦАН


Монголчууд “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” хэмээн ярьдаг. Мөн “Тус биш ус” ч гэдэг.  Эдгээр үг Үндсэн хуулийн цэцэд яг тохиров. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ингэж хэлүүлэх шалтгаан болов. Энэ нь иргэний үл хөдлөх хөрөнгийг нэг талдаа хамгаалж буй боловч нөгөө талдаа эдийн засгийн эргэлтэд оруулж зээл авах эрхийг нь боомилсон шийдвэр болж хувирсаныг эдийн засагчид, банкны мэргэжилтнүүд хэлж буй.

Үндсэн хуулийн цэц Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн орчин үгүй болсон тул банкууд зээл олголтоо зогсооход хүрсэнийг Монголын банкны холбооны удирдлагууд мэдэгдээд байгаа. Тухайлбал, орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээл зогссон. Мөн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бүх төрлийн зээл олгохгүй болжээ.

Банкууд  иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар, орон сууц, хашаа байшин, үйлдвэр, үйлчилгээний объект зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгохоо зогсоогоод байна. Зөвхөн хадгаламж барьцаалсан болон цалингийн зээл л олгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн цусны эргэлт болсон мөнгөний урсгал тасалдаж эхлэв. Зээлүүд зогссоны үр дагвар эдийн засаг, иргэдийн амьдралд хатуугаар тусах нь ойлгомжтой. Угаасаа мөнгө дутаж хүндэрсэн эдийн засагт ташуур өгч хямрал руу орох хурдыг нэмнэ. Монголбанк бодлогын хүүгээ энэ оны эхээр чангалж 13 хувьд хүргэсэн. Энэ нь эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал хүндхэн байгаатай холбоотой. Төв банкны бодлогын хүү чангарсанаар банкуудын зээл олголт буурсан. Учир нь банкууд иргэд, аж ахуйн нэгжээс татан ьөвлөрүүлсэн мөнгөө төв банкинд өндөр хүүгээр эрсдэлгүй хадгалах боломжтой болсон гэсэн үг. Гэтэл эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хумигдсан зээлийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бүр зогсоов. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал энэ оны долдугаар сараас эхтэй. Тухайн үед Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд УИХ нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр үл хөдлөх хөрөнгө барьцаалсан иргэн, аж ахуйн нэгж зээлээ төлж чадахгүйд хүрвэл банк түүнийг нь шууд зарж борлуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. 

Иймд Үндсэн хуулийн цэц гаргасан шийдвэрээ дараахь байдлаар тайлбарласан билээ. Жишээ нь, иргэн Дорж хувийн өмчийн газраа барьцаалж зээл авахдаа эрх ашиг нь зөрчигдөх эсхийг урьдчилан мэдэх боломжгүй байхад мөнгө өгч буй талын эрх, ашиг сонирхолд нийцүүлэн үл маргах журмаар дуудлага худалдаагаар худалдахыг зөвшөөрч байна. Энэ нь Үндсэн хуулиар олгосон хөрөнгөө захиран зарцуулах эрхээ эдлэхээс татгалзаж болохоор хуульчилсан нь гэрээний талуудын эрх тэгш байдал зөрчигдөх нөхцөл үүсгэхээр байна гэсэн билээ. 

Тэгвэл Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Үнэнбат “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь үл хөдлөх хөрөнгө барьцаалж олгох зээлийн эрсдэлийг нэмэгдүүлсэн. Зээлийн эрсдэл олон хүчин зүйлээс хамаардаг. Хамгийн гол нь зээлийн үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчин. Үндсэн хуулийн цэц иргэний өмчийг хамгаалах зорилгоор шийдвэр гаргасан. Гэвч иргэний зээл авах эрхийг хохироосон үр дагвартай боллоо. Барьцааны эрх зүйтэй холбоотой заалтыг хүчингүй болгосноор үл хөдлөх хөрөнгө барьцаалж шинээр олгох зээлийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд банкууд зээлийн хүүгээ өсгөх, зээл олгохоо хязгаарлах, эсвэл зээл олгохгүй байх хариу үйлдэл үзүүлэхээс өөр сонголтгүй болсон” хэмээн ярьжээ.

 Эдийн засагт хүнд цохилт, нийгэмд бухимдал авч ирсэн энэ бантангаас гарах ганц гарц бий. Тэр нь Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулиас Үндсэн хуулийн цэцийн “авч хаясан” барьцааны талаарх зүйл заалтыг УИХ шинэчлэн батлах явдал. Өөрөөр хэлбэл өнгөрсөн долдугаар сард дээрх хуульд өөрчлөлт оруулж “хэрэг таригч” нь УИХ. Тэд алдаагаа засахын тулд  өнөөх хуулийг “амлан авч” дахин “ноцолдох” шаардлага гарах бололтой.  Ингэх хүртэл банкууд үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгохгүй хэмээн эрс шийдсэнээ илэрхийлж байгаа юм.

Зээлийн хүү өсч хадгаламжийн хүү хэвэндээ байна

Арилжааны банкуудын энэ оны гуравдугаар улирлын тайланг сонирхвол нийт актив нь 21.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь  өмнөх улирлаас 2.4 хувиар буурч, өнгөрсөн оныхоос  1.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Ерөнхий дүнгээр банкны салбарын активын өсөлтийн хурд  саарч таван хувь дээр тогтсон байна. Энэ нь эдийн засгийн өсөлт буурсан,  зээл олголтын дүн хумигдсантай холбоотой гэж буй. Гэвч энэ оны гуравдугаар улиралд арилжааны банкууд  225.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан дүн бий.

Банкны салбарын нийт харилцах хадгаламжийн дүн 9.4 их наяд төгрөг болов. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал  1.4 хувиар буурчээ.  Арилжааны банк нь санхүүгийн гол зуучлагч. Иймд  иргэд, аж ахуйн нэгжийн хөрөнгийг хадгаламж хэлбэрээр татан төвлөрүүлж түүнийгээ эдийн засагт зээл болгон нийлүүлдэг. Тэгэхээр татан төвлөрүүлсэн хөрөнгө буюу хадгаламжийг эдийн засагт  нийлүүлсэн зээлийн дүнгийн харьцаа банкны салбарын нэг чухал  үзүүлэлт болно.  Уг үзүүлэлт энэ оны гуравдугаар  улиралд 123 хувьтай гарсан байна. Энэ үзүүлэлт 100 хувиас илүү гарсан нь эрсдэлтэй байгааг харуулж буй юм.  Мөн өөр эх үүсвэрээр зээлээ санхүүжүүлж байгааг илтгэнэ. Тэгвэл дээрх үзүүлэлт зохистой хэмжээнээс давсанд орон сууцны ипотекийн санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд нөлөөлжээ. Одоогоор нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.6 их наяд төгрөг байгаа юм.  Иймд зээлийн өрийн үлдэгдэл гурван хувиар буурсан дүн гарлаа. Өрийн үлдэгдэл буурна гэдэг нь зээл хумигдсантай холбоотой. Үүнд   төв банкны зүгээс баримталж буй мөнгөний хатуу бодлого болон эдийн засгийн нөхцөл байдал, идэвхжил буурсан зэрэг явдал нөлөөлжээ. Төгрөгийн зээлийн хүү өмнөх улирлаас 0.7 нэгж хувиар өсч 18.7 хувьд хүрэв. Харин хадгаламжийн хүү өөрчлөгдөөгүй бөгөөд 13.1 хувь байна.   Эдийн засгийн хүндрэлээс улбаалж банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оноос нэмэгдэж эхэлсэн. Тэгвэл одоогоор татан буугдсан Анод, Хадгаламж банкуудыг хасч тооцвол чанаргүй зээлийн хэмжээ 5.1 хувьтай болсон аж. Энэ нь хоёрдугаар улиралаас 0.1 нэгж хувиар өссөн үзүүлэлт бөгөөд цаашид өсөх хандлага байгааг илтгэж байгаа юм.
Эцэст нь хэлэхэд, хүндэрсэн эдийн засагт жор нь эмчилгээ үгүйлэгдэж байна. Харин жор нь хэтэрсэн гашуун эм тохирохгүй гэдгийг дээрх үйл явдал харууллаа.

0 Сэтгэгдэл
tsetsiin shiidber zob
tsetsiin tumen zuv. Ard tumen zeel avahaa bgaad deer ni hadgalamjaa tataad avchihaasai Tegvel xh bankniihan ard irgedeesee ergeed tuslsmj husne bz
tsetsiin shiidber zob
Хамгийн их уншсан