ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хятад-Умард Солонгосын хооронд хар муур гүйж, умардынхан концертоо тоглосонгүй
Хятадын нийсэл Бээжинд тоглохоор зар цуу болоод байсан БНАСАУ-ын эмэгтэйчүүдийн “Моранбон” чуулга энэ сарын 12-нд товлосон эхний концертынхоо өмнө хуваариа өөрчлөн, цаашид тоглохгүй гэдгээ мэдэгдээд гэнэт нутаг буцжээ. Поп хамтлагийнхан нисэх онгоцоор, зэвсэгт хүчний найрал дуучид нь галт тэргээр нутгийн зүг хөлгийн жолоо залжээ.
Уг нь хоёр орны найрамдал хамтын ажиллагааны бэлгэдэл болгон охидын энэ поп чуулга, БНАСАУ-ын зэвсэгт хүчний найрал дуучидтай хамт тоглохоор умардын удирдагч Ким Чен Ун бүрэлдхүүнийг нь царай зүс харан байж өөрийн биеэр сонгож авч “Умард Солонгосын нүүр царай” хэмээн зохион байгуулсан энэ арга хэмжээ ингэж гэнэт өөрчлөгдсөн нь араасаа олон таамаг дагуулж байна.
Хамгийн эхний таамаг нь өнөөгийн удирдагч Ким Чен Уны эцэг, умардын өмнөх удирдагч Ким Чен Ирийн таалал төгссөний дөрвөн жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-д тав хоногийн гашуудал зарлаж байгаа учраас энэ үеэр дуу бүжиг, соёлын арга хэмжээг хориглосноос болсон гэж байна. Үүнийг Өмнөд Солонгосын улстөрч Чон Сон Чан эх сурвалжаас авлаа гэж мэдэгджээ.
Дараагийн нэг таамаг бол умардын концертын нээлтэд Хятадын улстөрийн өндөр албаныхан, ялангуяа Си Зинпинь дарга хүрэлцэн ирээгүйд БНАСАУ-ын тал сэтгэл дундуур байсан гэж байна. Үүнийг Хятадын засгийн газар дахь эх сурвалжаас авснаа Өмнөд Солонгосын “Енхап” агентлаг хэлж байгаа юм. Эх сурвалжийн хэлснээр бол Умард Солонгос БНХАУ-ын дарга Сит Зинпинь юм уу, Ерөнхий сайд Ли Кэцян хоёрын нэгийг заавал ирэх ёстой гэж үзэж байж. Харин Хятадын тал болохоор төрийн өндөр албаныханд концерт үзэхээс өөр олон ажил байдаг гээд энэ арга хэмжээнд нь ХКН-ын Төв хорооны Улстөрийн товчооны байнгын 25 гишүүний нэгийг нь очуулахаар төлөвлөсөн юмсанж. Энэ нь Умард Солонгосын удирдагчид таалагдсангүй.
Юутай ч энэ явдал Бээжин, Пеньян хоёрын хооронд хар муур гүйлгэж орхилоо. Саяхан Умардын удирдагч Ким Чен Ун ус төрөгчийн бөмбөгтэй болсноо зарласны дараа Хятад энэ концертод оролцох төлөөлөгчийнхөө түвшинг бууруулахаар шийдвэрлэж концертын нээлтэд ХКН-ын Төв Хорооны Олон улсын хэлтсийн даргын орлогчийг оролцуулахаар болжээ. Уг нь тийм ч бага биш, дэд сайдын хэмжээний албан тушаал, гэхдээ “гол 25”-ын дэргэд бол жижиг л дээ.
Пеньян үүнийг мэдээд эсэргүүцэл болгож концертоо тоглохыг болиулж тасалбар худалдан авчихаад байсан хятадын олон мянган үзэгчийг чирэгдүүлсэн нь энэ. “Бид концертыг хориогүй, Умард Солонгосын тал өөрсдөө л өөрчиллөө” гэж Хятадын албаны хүн мэдэгджээ.
Өөр ч бас таамаглал байна. Тасалбарыг түгээгүүрээр ердийн худалдаагүй, захиалгаар тараасан, гэтэл энэ нь дамын худалдаачдын гарт орсон гэж бас ярьж байна.
Японы хэвлэлийнхэн болохоор бүр Умардын удирдагчийн хайр дурлалын хэрэгтэй холбон тайлбарлаж байгаа юм. “Моранбон” хамтлагийн удирдагч, дуучин Хен Сон Воль нь үүний өмнө удирдагч Ким Чен Уны амраг байсан бүсгүй. Тэгэхээр Хен Сон Волийг өмнөд Солонгос, японы сэтгүүлчид харах нь Ким Чен Унг удирдагчид таалагдаагүй учраас концертыг тоглуулалгүй буцаасан гэж бичжээ.
Уг нь бол Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалж Хенийг хэдийнээ цаазалсан гэж мэдээлж байсан л даа. Гэтэл тэр өнөөдөр амьд эрүүл саруул байгаа гэнэ.
Энэ бүхэнтэй зэрэгцээд “Моранбон” хамтлагийн нэг гишүүн эмэгтэй “харлахаар” Бээжинд зугтаасан гэсэн мэдээ бас байгаа ч үүнийг албаны эх сурвалж батлаагүй байна.
Ийм олон таамаг, цуу яриа байгаа ч жинхэнэ учир шалтгааныг өндөр албаны цөөн хүний хүрээнд л мэдэж, ярилцсан хэрэг байх.
Умард Солонгосын урлагийнхан нутаг буцсаны дараагаар Бээжин дэх БНАСАУ-ын ЭСЯ-нд хятадын өндөр албаны хүнийг урин нөхцөл байдлыг ярилцсан байна.
Дээр дурдсанаар БНХАУ, БНАСАУ-ын найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх бэлгэ тэмдэг болсон концерт харин ч эсрэгээрээ хоёр орны харилцааг төвөгтэй байдалд оруулах шинэ шалтаг болж орхилоо. Нэгэнт товлож, зар цуу болоод дуучид жүжигчид нь ирчихээд байхад концертоо тоглолгүй болиулна гэдэг хятадуудын хувьд байж боломгүй явдал боллоо.

0 Сэтгэгдэл