Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
ҮХЦ: Монгол төрийг Банкуудын холбоо, Монгол банк удирдаад байгаа юм уу би ойлгохгүй байна

Б.БИЛГҮҮН

Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) гаргасан шийдвэрийнхээ талаар тайлбар хийдэггүй ч иргэд тус байгууллагыг найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоосон гэж буруутгаж байгаа тул ҮХЦ-ийн гишүүн Д.Наранчимэг мэдээлэл хийлээ.
Тэрээр “Иргэний хуулийн 171.2, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг ҮХЦ эцэслэн хянан шийдвэрлэсэн тогтоол гаргасан байгаа. Гэвч, энэ асуудалтай холбоотойгоор сүүлийн 2-3 өдрийн дотор “МАН-ын гаргасан мэдээллээр энэ асуудлыг авч хэлэлцсэн” гэж ташаа мэдээлэл цацагдах болсон тул тайлбар хийхээс аргагүй байна. ҮХЦ гагцхүү иргэдийн өргөдөл мэдээллээр, хуульд тусгайлан заасан эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр маргаан хянан шийдвэрлэдэг. Иргэний хуулийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа гэж иргэн А.Базар гомдол гаргасан.
Энэ мэдээллээр дунд суудлын хуралдаан хийж, их суудлын хуралдаанаар эцэслэсэн шийдвэрлэсэн байгаа.

Ингэхдээ банкны ямар нэгэн хүүтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй. Банк хэдэн хувийн хүүтэй зээлээ олгох нь ҮХЦ-ийн асуудал биш.
Харин ҮХЦ Барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь  барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон” гэлээ.

Тэрээр дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Монголын банкны холбооны ерөнхийлөгч О.Орхон ҮХЦ-ийн шийдвэрээс болж найман хувийн зээлийг зогсоосон гэж мэдэгдсэн. Энэ талаар юу хэлэх вэ, одоо яах ёстой юм бол?
-Монгол төрийг Банкуудын холбоо, Монгол банк удирдаад байгаа юм уу би ойлгохгүй байна. Засгийн газар нь байдаг юм бол өөрсдийн эрх хэмжээний асуудлыг шийдэх ёстой. Гэхдээ эрх хэмжээний асуудлаа шийдэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах ёстой. Өнөөдөр ямар нэгэн банк, банкуудын холбоо зөвлөмж гаргаад түүнийгээ ҮХЦ-д хаяглаад ирүүлж  байна. Хэзээ тусгаар тогтносон улсын шүүхийн шийдвэрт банкныхан зөвлөмж бичээд сууж байдаг юм бэ. Бид Үндсэн хуулиа хамгаалж иргэдийнхээ эрхийг хамгаалахгүй юм бол энд суугаад яах юм. Бид ингэж л иргэдийнхээ эрхийг хамгаалахын тулд сууж байгаа. Бидний гаргасан шүүхийн эцсийн шийдвэрийг зөвлөмж гэдэг юм гаргаад, шийдвэрээ эргэж хар гэдэг төрийн байгууллага байх ёсгүй. Харин төрийн байгууллага шүүхийн шийдвэрийг үг дуугүй дагадаг байх ёстой. Мөн банкуудад ямар хохирол үүсээд байгаа вэ гэсэн тооцоо судалгаа байхгүй.

-Өмчлөгч нь үл хөдлөх хөрөнгөө худалдах, барьцаалах эрхтэй болчихвол банк зээл олгох нөхцөлгүй гэж байгаа шүү дээ?
-Хөрөнгөө шилжүүлснээр банкуудад эрсдэл гарна гэж байхгүй. Хэрвээ хөдлөх хөрөнгө байсан бол арай өөр. Үл хөдлөх хөрөнгийн тухайд бол өөр этгээдэд байшингаа худалдлаа гэхэд байшин нь байгаа цагт банкинд эрсдэл учрахгүй. Банкны үүрэг хүнд нь үүсдэг биш үл хөдлөх хөрөнгөө дагадаг юм. Газрын тухайд ч адилхан. Газар нь байгаа цагт банкинд эрсдэл үүсэхгүй. Мөн хэнд худалдсан байхаасаа хамаараад тэр хүн нь зээлийн үүргийг хүлээхгүй. Банктай байгуулсан гэрээний үүргээ тухайн иргэн нь өөрөө л хүлээнэ. Гол нь байшин, байр, газар нь байгаа л бол банкинд ямар нэг эрсдэлгүй л гэж үзэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан