Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Марк Зукерберг: Бидний хийж чадах зүйл бол хүүхдүүдэд сайхан ирээдүй бэлэглэх

Б.БААТАР

Дэлхийн номер нэг сүлжээ “Facebook”-ийг үүсгэн байгуулсан Марк Зукерберг цаг үеийн асуудлаар сонирхолтой ярилцлага өгчээ. Тэрээр өөрийн сүлжээний аюулгүй байдал, гамшигт үйл явдал, нийгмийн тухай хүмүүсийн сэтгэгдэл, хандивын үйл ажиллагаа, амьдралынхаа талаар “StarTribune” сайтад ярилцлага өгснийг хөрвүүлэн хүргэж байна.

-Та өөрийн бүх эд хөрөнгө, мөнгөнийхөө 99 хувийг хүүхдүүдэд хандив болгон өгсөн онцгой үйл явдал болж өнгөрлөө. Энэ үйл явдал таныг эцэг болсны дараа болсон. Таныг сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ бүх хөрөнгөө яагаад охиндоо үлдээлгүй, хандивт өгөх шийдвэр гаргасан юм бэ?
-Энэ шийдвэр миний амьдралын хамгийн үнэтэй, чухал мөч байлаа. Би бүхий л амьдралдаа хүүхдийн эрүүл мэндийн сэдвийг анхаарч ирсэн. Намайг багад бие муутай нэгэн байсан гэдэг. Ээж маань намайг эмчлэх мөнгө, даатгал гээд миний эрүүл мэндийн төлөө байгаа бүхнээ зориулдаг нэгэн байсан нь намайг дээрх шийдвэрийг гаргахад хүргэсэн. Хүүхдүүд бидний ирээдүй. Тэдэнд ямар ч муу зүйл битгий тохиолдоосой гэж би боддог. Хүүхэд гэдэг бидний амьдралд баяр баясгалан нэмдэг зүйл. Зүгээр нэг зүйл биш. Харин дэлхийг өөрчлөх бидний ирээдүй. Би байгаа бүхнээ хүүхдүүдэд зориулах болно. Байгаа бүхнээ тэдэнд зориулсаар ч байх болно. Дараа дараагийн үеийн хүүхдүүд өмнөх үеэсээ суралцахыг би харах хувьгүй ч бидний хүүхдүүд эцэг эхээсээ ямар зүйл хүлээж байсан гэдгийг хожим ойлгох байх. Тэд эрүүл байх ёстой. Эрүүл хүүхдийн төлөө би чадах бүхнээ хийхийг л хүссэн. Маш энгийн. Хүүхэд бол ердөө л хайр.

-Тэгвэл яагаад 99 хувь гэж?
-Нэг хувь нь миний охинд үлдэж байгаа юм. Бусад нь үлдсэн хүүхдүүдэд. Би өөрөө хоосон байж үзсэн, хоосорч ч үзсэн. Гэхдээ мөнгө бол боломж олгодог хэрэгсэл болохоос биш бусдыг ашиглах хэрэгсэл биш. Хэрвээ би хүсэх юм бол цахим сүлжээгээр мөнгө босгож чадна. Гэхдээ тэр нь зөвхөн хүүхдүүдийн эрүүл энх, өвчин зовлонгүй амьдрахад зориулагдсан байх ёстой. Учир нь, дэлхийн хүүхдүүд өвдөх ёсгүй гэсэн бодол намайг хурцалж, өдөр бүр зовоож байдаг. Би “Facebook”-ээр хааяа өвчтэй хүүхдүүд олж харах тоолонд чадах бүхнээ тэдний төлөө хийхийг оролддог. Тэр оролдлого миний 99 хувь. Харин миний шинэ гүнж, хайрын бурхан, ганц охин минь нэг хувь.

-45 тэрбум ам.доллар хүүхдүүдийн эрүүл мэндийн салбарт маш их зүйлийг өөрчилнө. Олон хүүхдүүд эрүүл болж, өвчин зовлонгоосоо ангижирна. Ер нь, эрүүл мэндийн салбарт мөнгө их чухал болоод байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тийм ээ. Би санал нийлнэ. Эмч нар хүний амь нас аварч чадаж байна. Тэд байхгүй байсан бол хэдэн сая хүн өнөөдөр амьд байхгүй байх байсан юм. Эрүүл мэндийн салбарт мөнгөөр сайн төхөөрөмж авч, сайн оношилгоо, эмчилгээ хийж болж байна. Мөнгөөр донор худалдан авч байна. Эм тариа, вакцин, өвчтэй хүнийг богино хугацаанд эрүүл болгож, дархлааг сайжруулж чадаж байна. Амьдралд эрүүл мэнд чухал бол энэ салбарт мөнгө зарцуулах хэрэгтэй. Мөн эрүүл мэндийг худалдан авч чадах хүн цөөхөн байгаа нь мөнгөгүй, өвчтэй хүний буруу биш. Харин тэдэнд туслах ёстой. Би мөнгөгүй байхдаа эрүүл байсан. Эрүүл байхдаа өвчтэй хүнийг харан шаналж байсан. Гэхдээ хүүхдүүд хамгийн өрөвдөлтэй нь. Тэд хүн болж чадаагүй байж амьсгал хураана гэдэг аймшигтай. Бидний хийж чадах зүйл бол хүүхдүүдэд сайхан ирээдүй бэлэглэх. Чадахгүй бол тэд ямар аймшигтай газар, нийгэмд өсч том болох бол гэсэн асуулт айдас төрүүлэх шиг.

-Дөнгөж 31 настай залуу тэрбумтан хүүхдүүдэд өөрийн хөрөнгөний 99 хувийг буюу 45 тэрбум төгрөгийн хандивлалаа. Дэлхий таниар бахархаж байгаа гэж танд хэлэх таатай байна. Харин фэйсбүүкийн дараагийн шат, дараагийн алхам юу вэ?
-Бид өөрсдийн бүтээсэн энэхүү цахим сүлжээг илүү нарийн, илүү энгийн болгох тал дээр ажиллаж байна. Өөр шинэчлэх зүйл ерөнхийдөө байхгүй. Дараагийн загвар, шинэчлэл гэх юм байхгүй. Бичлэг үзэж байна, дуу хуулж байна, сонин хачин мэдээ мэдээлэл үзэж байна, хүмүүстэй танилцаж байна, ах дүү хамаатан садантайгаа ойр холбогдож байна, зарим нь мөнгө босгож байна, зарим нь эрүүл болж чадаж байна. Гэхдээ цахим сүлжээний хувьд бид дараагийн шатанд гэмт хэрэг, эрэн сурвалжлах ажиллагаа, хулгай, дээрэм, гэмт хэрэг, болсон явдал, баримт нотолгоо болгох олон зүйл дээр ажиллаж байгаа. Муу гэсэн зүйлтэй сүлжээний баг тэмцэж чадаж байна. Энэ бол бас нэг сайн тал шүү.

-Цахим сүлжээгээр дамжуулан АНУ-ын Тагнуулын төв газарт тусалж байгаа гэсэн яриа байдаг. Та бүхэн тийм ажиллагааг хамтран хийдэг үү?
-Манайд бүртгэлтэй хуудас, хэрэглэгчид гэмт хэрэг үйлдэх тохиолдол бий. Гэхдээ үүнийг хяналтын баг аль болох цагдаа нарт туслах үүднээс мэдээлэл өгдөг нь үнэн. Харин бүүр тийм нарийн тусгай ажиллагааг хамтран ажиллуулдаг гэсэн нь худал зүйл. Залуу хөгшин, хүүхдүүд хэрэглэж байхад бид сүлжээгээ эрсдэлд оруулж болохгүй. Марк Зукерберг гэдэг хүн тагнуул хийхийн тулд өөрсдийн дотоод журам, хэрэглэгчдийн тухай нууцлалыг Тагнуулын төв газарт өгөөд байдаггүй л дээ. 

-Та яг одоо давхар ямар ажил, үйл хэрэг хийж явна?
-Би саяхан аав болсон. Тэгээд компанийн нэр дээр сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сургууль барих төсөл дээр ажиллаж байна. Салбар сургуультай болох тухай мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж байна. Сүлжээний баг ойрын ирээдүйд энэ ажилд зориулж 300 тэрбум ам.доллар босгох ажлыг хийж байгаа. Хүмүүсийг сэтгэгдэл, таалагдсан байдал, ямар нэг зүйлийг бусадтай хуваалцах зэргээс хөрөнгө босгож байгаа. Энэ хөрөнгө хүүхдүүдийн сургуульд зарцуулагдах болно. Бид сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулж тухтай орчин бүрдүүлсэн эхний ээлжид жишиг сургууль барьж байгаа. Ойрын ирээдүйд олон салбар сургуультай болно.

-Хөрөнгө босгох тал дээр бас нэг асуулт байна. Дэлхийн улс орнуудаас хамгийн их хэрэглэгчид Ази тивд байдаг. Харин БНХАУ-ын хувьд танай, таны Фэйсбүүкийг ашиглахыг хориглосон байдалтай байсаар л байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-БНХАУ цахим сүлжээний өөрсдийн гэсэн томоохон орон зайтай. Гэхдээ улс төрийн бодлого тэдэнд маш чухал зүйл бололтой. Их гүрнүүдийн бодлогоос болоод тэд манай Фэйсбүүкийг ашигладаггүй гэж ойлгож байгаа. Цахим сүлжээнд хамгийн хүчтэй өрсөлдөгч болох БНХАУ-ын хакерчид дэлхийд сайн байгаа. Мэдээлэл олох, хакердах, хөрөнгө орлого, төсөл төлөвлөгөө гээд Төр засгийн бүхий л мэдээллийг цахим сүлжээний тусламжтайгаар авдаг. Тиймдээ ч тэдний хувьд манай сүлжээний аюулгүй байдал эргэлзээ төрүүлдэг байх. Тиймээс тэд Фэйсбүүк ашиглаж болохгүй гэсэн хуультай байдаг байх. Энэ бол тэдний л сонголт. Манай хуудасны аюулгүйн алба ч гэсэн өдөр бүр ямар нэг хакерчдад хакердуулахгүйн тулд ажиллаж байдаг. Гэхдээ л тэд чанга залуус. Тэрбум 200 сая гаруй хүн амтай улсын 20 гаруй хувь нь Фэйсбүүк ашигладаг. Үүнийг дэлхий мэддэг. БНХАУ-ын төр засгийн газраас ч бидэнд хэрэглэгчдийн эрхэнд халдах гэсэн мэдэгдэх хуудас ирж байсан. Өөрөөр хэлбэл тэдгээр хятад хэрэглэгчдийг хаах тухай. Гэхдээ манай ажилчид хүний эрхэнд халдаж, бусдын өмнөөс эрх чөлөөг нь хаах ямар ч эрх мэдэл байхгүй талаар хариу тайлбар хийсэн. Ийм л байна.

-Саяхан танай сүлжээний хэсэгт “хамгийн их яригдаж буй сэдэв” нэртэй жагсаалт гарсан байсан. Сүлжээ нэгэнт дэлхийг хамарсан том өргөн хэмжээтэй болсон харагдсан?
-Бид дэлхийг холбож байна. Гэхдээ бусдаас ялгарах ганц зүйл нь маш хурдан холбож байна. Тийм учраас сүлжээ утас, нэгнийгээ хүлээх явдал, хүнд суртал, интернетийн хурд зэрэг асуудлууд алга болсоор л байна. Дэлхийн хаана ч та сүлжээнд байгаа л бол ямар ч асуудалгүй нөгөө өнцөгт байгаа хүнтэй холбогдоно. Аль ч тивд, аль ч өнцөгт. Гол нь та сүлжээнд л байж байх хэрэгтэй. Сүлжээний хувьд хамгийн их яригдаж байгаа сэтгэгдэл, асуудал бидний сонирхлыг татсан. Сирийн цагаачид, лалын дайчид, Франц улсад болсон халдлага, ОХУ-ын онгоц, цаг уурын өөрчлөлтийн уулзалт зэрэг сэдвийн талаар л сүүлийн хэдэн сар хүмүүс хамгийн их яриа, хэлэлцээр өрнүүлсэн байна.

-Таныг ажлаа хүлээлгэн өгч магадгүй гэсэн яриа гараад байгаа. Гэхдээ амьд байхдаа хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшсэн хэвээр байх тухай ч мөн яриа гарсан байсан. Та тиймэрхүү төрлийн ямар нэг гэрээ, гэрээслэлд гарын үсэг зурсан уу?
-Эрсдэл. Би тийм гэрээнд гарын үсэг зурсан. Өнөөдөр хүмүүс хэдхэн минутын дараа юу болохыг хэн ч мэдэхгүй. Би ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байгаа юм. Гэхдээ аль болох хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийхийг хичээх боллоо.

-Таны амьдралд АНУ-ыг сонгох уу, Сирийн зэвсэг барьсан хүүхдүүдийг сонгох уу гэдэг сонголт тулгарах бол та яах вэ? Энэ асуултыг заавал асуух даалгавар надад тулгараад байна. Ямар ч утгаараа байж болно. Та асуултыг хэрхэн хүлээн авч байна, яг түүгээрээ л хариулна уу.
-Би АНУ-ын иргэн. Энэ улсад өсөж том болсон. Миний амьдрал АНУ-тай салшгүй холбоотой. Мөн АНУ-ыг би хайрлаж хүндэлдэг. Би АНУ-д өөрийн хөрөнгөний 99 хувийг өгөөгүй. Гэвч би нэг ч удаа АНУ-ыг буруутгаж байгаагүй. Би Сирийн хүүхдүүдийг дайнд татан оруулж байгаа эцэг эхийг буруутгаагүй. Тэгэх ч эрх байхгүй. Марк Зукерберг хүүхдүүдэд тусалж байсан гэсэн нэртэй үлдэхийг л хүсэж байна. Ирээдүйг бэлэглэж чадаж байгаа эсэхээ сайн мэдэхгүй байгаа ч үүнд итгэж л яваа нэг хүн. Сири, АНУ, Япон гэлтгүй хүүхэд л бол хүүхэд. Амьдрал баялаг, хүүхдийн ирээдүй биднээс шалтгаална. Бид хийж чадах, өгч чадах бүхнээ л тэдэнд зориулах ёстой. Бас үүрэгтэй. Миний охин энэ хорвоод мэндлээд удаагүй байхдаа надад хүн болох, хүн байхын мөн чанарыг бий болгосон.
-Хүүхдүүд болон таны ажлын талаар их сонирхолтой яриа өрнүүллээ. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Танд ч бас баярлалаа.
 

0 Сэтгэгдэл
eruul huuhdiin tuluu bus eruul baigaliin tuluu baih heregtei. baigalaa eruul bailgahiin tuld hun buhen zuw zuil hiij eheldeg zuwch hoollono tiimees teriigee dagaad buh zuil hem hemjeegee olood buh zuil tentswertei bolood eheldeg. ene zaluutai manai batzaya geed ertdemten uulzwal sanaa negdej magad hha
Хамгийн их уншсан