Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Худалдаа хөгжлийн банкийг дээрэмджээ

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкинд дээрэмчин этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө авсан хэрэг өнөөдөр өглөө гарлаа. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр дээрэмчин этгээдүүд банкны ажилтныг өглөө ажилдаа ирэхэд нь араас нь дагаж банк руу орон, буу тулгасан байна.

Улмаар дээрэмчид мөнгө нэхэж, их хэмжээний мөнгө аван зугтаажээ. Бидэнд ирсэн мэдээллээр гэмт этгээдүүд дөрвүүлээ байсан бөгөөд ойролцоогоор 300 сая төгрөг дээрэмдсэн байна. Банк халдлагад өртсөн тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад 09 цаг 50 минутад дуудлага өгч, цагдаагийн албан хаагчид хэргийн газар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Дээрэм хийсэн нөхөд бүгд годон гуталтай бас приус машин хөлөглөсөн байсан тул Монголын 3 хүн тутмын 2 сэжиглэгдэж байна.
Хамгийн их уншсан