Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сирид халдлагын улмаас 60 хүн амиа алджээ


Сирийн зүүн хойд нутгийн курдууд оршин суудаг хотод гурван машин дэлбэрсний улмаас 60 хүн амиа алдаж, 80 гаруй хүн шархадсан байна. Уг халдлагыг үйлдсэн болохоо “Лалын улс” бүлэглэл мэдэгджээ.

Шатахуун тээвэрлэгч хоёр машин, тэсрэх бодистой нэг машин Тэл Тамр хотын гурван өөр газарт дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлтүүд эрүүл мэндийн төв болон орон сууцнуудын ойролцоо болсон байна.

Курдын дайчдын байрыг дэлбэлэх зорилгоор “Лалын улс”-ын гурван босогч амиа золиослох халдлага үйлдсэн гэж тус бүлэглэл мэдэгджээ.

АНУ тэргүүтэй эвслийн агаарын ажиллагааны дэмжлэгтэйгээр “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа Курдын хүчин Тал Тамр хотыг хянадаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан