Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Сири дэх ажиллагаанд Орос 4 тэрбум доллар үржээ


Лондон дахь Батлан хамгаалал судлалын хүрээлэнгийн үнэлгээгээр Орос улс Сири дэх байлдааны ажиллагаанд өнгөрсөн арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийтдээ 4,0 тэрбум ам.доллар зарцуулсан байна гэж дүгнэсэн байна. Харин Оросын засгийн газрын эх сурвалж ОХУ ирэх 2016 онд энэ ажиллагаанд 1,2 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөсөн гэснийг Bloomberg мэдээлжээ.
Агентлагийн мэдээллээр бол ОХУ Сири дэх байлдааны ажиллагаанд өдөр тутам 3,3 сая доллар зарцуулж байгаа юм байна.
Лондонгийн хатан хааны судалгааны төв Оросуудыг сирийн кампанид өдөрт 4,0 сая доллар зарцуулж байгаа гээд Су-24 бөмбөгдөгч онгоц нь сүйрсний дараанаас хоногийн зардал нь 8,0 сая доллар болсон гэсэн байна.
Сирид байлдаж байгаа 34 онгоцоо 37 болгож нэмнэ гэж ОХУ-ын БХЯ-ны Жанжин штабын дарга Валерий Герасимов арваннэгдүгээр сарын дундуур мэдэгдсэн. Мөн Газрын дундад тэнгист байгаа 6 хөлөг онгоцоо ч 10 хүртэл нэмэх юм байна.
Британийн судалгааны төвийн үнэлснээр бол Сирид байгаа цэргийн албан хаагчдын тоо сар хагасын өмнө 1600 байсан бол одоо 5000 хүртэл өсөөд байгаа юм.
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев энэ долоо хоногт сэтгүүлчидтэй уулзахдаа Сирий дэх байлдааны ажиллагаанд зарцуулж байгаа хөрөнгө нь цэргийн төсөвт багтсан гээд үүн дээр нэмэх талаар БХЯ-наас хүсэлт ирээгүй гэсэн юм. Тэрээр тодорхой тоо хэлэлгүй “энэ бол нууц” гээд өнгөрөөсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан