Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Улаан дохио”-г асааснаас хойш агаар цэвэршүүлэгчийн борлуулалт 10 дахин өсчээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод агаарын бохирдлын “улаан дохио”-г асаасан нь бизнест сөргөөр нөлөөлж байгаа бол оршин суугчид хорт утаанаас өөрсдийгөө хамгаалах бараа бүтээгдэхүүн ихээр худалдан авч байна.

Бээжин хотын албаны хүмүүс өчигдрөөс эхлэн автомашиныг хязгаарлаж, сургуулиудыг хаасан байна. Агаарын бохирдлын хэмжээ өндөр түвшинд хүрсэнтэй холбогдуулан даваа гарагаас дээрх арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

“Синьхуа” агентлагийн мэдээлснээр, Бээжин хотын 2100 орчим үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоосон буюу үйлдвэрлэлээ бууруулсан байна.

“Улаан дохио”-г асааснаас хойш агаар цэвэршүүлэгчийн борлуулалт 10 дахин өсчээ.

"Агаар дахь хорт “PM2.5” тоосонцрыг устгах чадвартай агаар цэвэршүүлэгч 800 орчим долларын үнэтэй хэдий ч борлуулалт сайтай байна. Зарим дэлгүүрийнх бүр дууссан" гэж электрон барааны  жижиглэн худалдааны дэлгүүрийн удирдлагууд мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан