Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, тус намын Улс төрийн бодлогын газрын дарга Д.Анхбаяр, Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан нар өнөөдөр хорих 461 дүгээр ангид хоригдож буй Л.Гансүхийг эргэжээ. Өмнө нь Монголын ардчилсан холбооны зүгээс Л.Гансүхийг эргэж, сэтгэлийн дэм өгч буйгаа илэрхийлж, уулзаж байсан. Тэгэхэд тэрээр биеийн байдал төдийлэн сайн биш байгаагаа ч удахгүй давж заалдахаар болсноо хэлсэн. Тэгвэл биеийн байдал нь сайнгүй, даралт нь ихсэж, бөөр өвдсөн хэвээрээ байгаагаа ярьжээ. АН-ын удирдлагууд хамтран зүтгэгч журмын нөхрөө эргэж тойрч, уулсан гэсэн юм.
Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хэргээр анхан шатны шүүхээс 4,6 жилийн ял өнгөрсөн есдүгээр сард оноож, түүнээс хойш хоригдож буй. Тэрээр давж заалдахаа мэдэгдсэн ч одоогоор шүүх хурлын тов зарлагдаагүй байгаа билээ.