Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Булганыг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсан гэнэ


1998 онд бусдын гарт амь алдсан Ардчиллын хараацай С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өнгөрсөн сард цагдаагийнхан гэрээс нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү “С.Зориг агсны эхнэр Б.Булганыг саатуулж, 461-р ангид хорьж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа тул ямар шалтгаанаар гэдгийг нь хэлэх боломжгүй” хэмээн тухайн үед мэдэгдэж байсан.

Энэ явдал олон нийтийн анхаарлыг татаж янз бүрийн таамаглал дэвшүүлж зарим хэвлэл түүнийг хар тамхины хэрэгт сэжиглэж байна гэж хүртэл бичиж байсан.
Харин өнгөрсөн даваа гаригаас эхлэн түүнийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсныг цагдаагийнхан  үгүйсгэхгүй байгаа ч тодорхой мэдээлэл өгөхгүй байна.
С.Зориг агсны гэргий С.Булган энэ аймшигт аллагын цорын ганц гэрч гэгдсээр өнөө хүрсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан