Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиймэл дагуултай холбогдсон эсэх нь маргааш тодорхой болох нь


Монгол хүүхдүүд анх удаагаа өөрсдийн бүтээсэн төхөөрөмжөөр уржигдар орой Японы “ALOS-2” хиймэл дагуултай холбоо тогтоох туршилт хийсэн билээ. Одоо тэд Японы сансрын агентлаг болох “JAXA”-аас мэдээлэл ирэхийг хүлээж байгаа аж.
Мэдээллийг боловсруулах, шаардлагатай газруудад түгээх гээд олон ажил байдаг учир 1-3 өдрийн дараа холбоо тогтоож чадсан эсэх нь тодорхой болох юм байна.
Ямартай ч монголчууд өөрсдийн гэсэн үндэсний хиймэл дагуул бүтээх цаг ойрхон ирснийг харуулж чадсан хүүхдүүд маань сайн мэдээ дуулгана хэмээн олон хүн найдлага тавьж буйгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан