Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шударга ёсны шагнал”-ыг Л.Болормаа агсны охинд гардууллаа

Жил бүрийн арванхоёр­дугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр гэж зарласан. Энэ өдөр “Шударга ёсны төлөө” шагналын эзнийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн шагналыг “Mongolian mining journal” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч агсан Л.Болормаад олгохоор шийдвэрлэжээ.

 Энэ тухай “Transparency international” ТББ-ын Монгол дахь төлөөлөгч О.Төрболд “Манай байгууллага иргэдийн авлигын талаарх мэдлэгийг сайжруулах талаар олон ажил зохион байгуулдаг. Өнөөдөр Монгол Улсад анх удаа “Шударга ёсны шагнал”-ыг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ шагналыг Авлигын байдлыг ил тод шударга байлгахад хувь нэмэр оруулсан иргэнд олгох юм. Анхны шагналын эзнээр иргэний зориг гаргаж авлигын эсрэг нийтлэлүүд, уул уурхайн салбарын ил тод байдлыг сурвалжилсан тэмцэгч чанарыг үнэлж сэтгүүлч Л.Болормаа агсныг сонгосон. Тус шагнал нь авлигын эсрэг нийгмийн дуу хоолой болж байгаа нийт сэтгүүлчийн шагнал юм” гэв.

Ингээд “Transparency international” ТББ-ын Үйл ажиллагаа хариуцсан захи­рал О.Батбаяр сэтгүүлч Л.Болор­маа агсны охин Б.Алигэрмаад шагналыг нь гардуулсан юм.

Шагнал гардаж авсан Б.Алигэрмаа “Миний ээж өнөөдөр өөрөө шагналаа авсан бол юу гэж хэлэх байсан бол гэж бодлоо. Юуны өмнө шударга ёсны шагнал бий болсонд маш их баярласнаа хэлэх байсан байх. Ээж маань нийгмийн хөгжил, эдийн засаг, бидний сайхан амьдралын төлөө бүгд дуугарах ёстой. Үүнд, сэтгүүлчид маш их үүрэгтэй  талаар МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа хэлж байсныг сайн санаж байна. Уул уурхай, эдийн засгаар дагнасан мэргэжлийн сэтгүүл зүйг бий болгож, түүнийг улс төр, бизнесээс хараат бус байлгахын төлөө ээж минь ажилладаг байсан. Олны анхаарал татсан хурц асуудлаар зоригтой, ба­римт­­тай, судалгаатай, дүг­нэлттэй нийтлэл бичиж олны талархлыг хүлээдэг байв. Магадгүй зарим хүнийг цочроодог байсан биз. Ийм сайхан үнэ цэнэтэй шагнал авсан ээжээрээ их бахархаж байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан