Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
АНУ-ын иргэд түүхэн сонголт хийх цаг ойртсоор...


-Үе, үеийн дайны “сүлжээ бодлого” зогсоох шинэ ерөнхийлөгч АНУ-д хэрэгтэй юу-

Б.БААТАР

АНУ-ын улс төрд ирэх парламент болон Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр зам үлдсэн мэт байдал үүсээд буйг олон улсын ажиглагчид дүгнэн тайлбарлаж байна. Хоёр салаа хөгжлийн замын гол зангилаа нь үндэстэн угсаагаар ялгаварлан гадуурхах, эс гадуурхах гээд маш энгийн.

Тэртээ 1941 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр АНУ-ын түүхэнд “Гэнэтийн дайралтад бэлтгэлтэй байх, гадны халдлагын эсрэг тагнуулын болон аюулгүй байдлын тусгай хүчин бий болгох” гэсэн заалт хэрэгжиж эхэлсэн. Гэсэн хэдий ч 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг тооцоолж чадаагүй юу, мэдсэн ч нүдээ аньсан уу гэдэг яриа одоог хүртэл байдаг. Ингээд хөгжлийн замд яагаад энэ бүхэн хамааралтай талаар олон улсын тоймчид, мэргэжилтнүүд, ажиглагчид санал зөрөлдөж өнөөгийн нийгэмд АНУ-д исламын шашинтай хүмүүсийг гадуурхах нь чухал гэдгийг ийн тайлбарлав.

Үндэстэн угсаагаар ялгаварлан гадуурхах гэдгийг шууд утгаар нь Америкийн улстөрчид, конгрессын гишүүд хэлэхгүй байгаа юм. Харин тэдний үйлдэл, хийж буй ажил, гаргаж байгаа хуулийн заалтууд нь үүнийг илэрхийлэх болсон. Нутгийн уугуул америкчуудаа ч гадуурхах нь холгүй байсан он жилүүд саяхан. Өнөөдөр шинээр улс төрд хүч үзэх гэж байгаа хүмүүсийн зарим нь шашин шүтлэгээр нь гадуурхах, АНУ-д исламын болон мусульман шашинтай хүмүүсийг оруулахгүй хориглох тухай ярьж эхлээд байна. Хамгийн аймшигтай нь нийгмийн багагүй хувьд нь энэ санааг дэмжиж байгаад гол учир бий. Өөрөөр хэлбэл, Америкийн иргэд исламын шашинтай иргэдийг газар нутагтаа байлгахгүйн тулд шинэ Ерөнхийлөгч сонгох, шинэ хөгжлийн зам жинхэнэ “гадуурхах” бодлогыг дэмжих эсэх нь удахгүй тодорхой болно.

Мэдээж АНУ-ын нийгэмд төдийгүй улс оронд исламын болон мусульман шашинтай хүмүүс халдлага үйлдэж, олон хүний амийг хөнөөсөөр байна. Гэвч нөгөө талд юу болж байгааг харахыг зөвлөж байна. Нөгөө талд гэдэг нь Исламын улс орнуудад АНУ ямар зүйл хийж явна, ямар ашигтай ашиггүй бодлого хэрэгжүүлж, хөгжлийн бодлогод нөлөөлөхүйц хэм­жээний аюул тарьж байгааг онцлохыг хүссээр байна.

АНУ цаашид хэрхэн хөгжих ёстой, хэрхэн дэлхийн улс орнуудад ардчилсан нийгмийг түгээх, ардчилсан нийгэмтэй улс орнуудыг дэмжиж, ямар зорилгоор ардчилсан байдлыг хадгалж үлдэх гээд түүхэн зааг дээр ирсэн талаар барууны улс орнуудын улс төр судлаачид яриа өрнүүлж байна. Шашин төрөөр нь гадуурхах үзэл АНУ-д дээд цэгтээ хүрсэн нь аялал жуулчлалын салбараас эхлээд янз бүрийн хоригтавьсныг тухай улс төрийн хүчин мэдэгдэж эхэлсэн болохоор дээрх дүгнэлт тайланг хийхэд хүргэжээ. Албан ёсны төрийн айлчлал, төлөөлөгчийн хэмжээнд шашин, яс үндэстнүүдээр ялгахгүй ч ерөнхийд нь улс орон биш “үзэл суртлын дайн” гэж хэлж болох нөхцөл байдал үүсээд байгааг ч тэд анхааруулж байна.

АНУ дахь улс төрийн Бүгд найрамдах намынхан исламын улс орнууд, мусульман шашинтай хүмүүсийг АНУ-д нэвтрүүлэхгүй байх нь эргээд Ойрхи Дорнодод хүнд байдал бий болгож мэдэх ноцтой байдал үүсгэх эрсдэл хүлээн гэдгээ сайн мэдэж байгаа гэсэн байр суурийг Ардчилсан нам болон бусад жижиг улс төрийн нам нь Бүгд найрамдах намынханд хэлсээр байгаа нь нууц биш.

Нэг талаараа исламын улс орнуудаас ирж байгаа, цагаачилж байгаа хүмүүсийг хянах, багасгах бодлого АНУ-д байх ёстой, нийгмийн аюулгүй байдлаа хангах үүднээс тэдний хийж байгаа халдлагаас өөрсдийгөө хамгаалах цаг ирсэн мэтээр АНУ-ын нийгэмд сэтгэгдэл төрүүлэх боловч хамтын ажиллагаа, газрын тосны бизнест том алдагдал хүлээх суурийг Бүгд найрамдах намын зүгээс алдаж байгааг ажиглагчид онцолжээ. Харин Барак Обама өөрийн мөрийн хөтөлбөрийн дагуу цагаачдыг АНУ-д хүссэнээр нь байлгах, эрх чөлөөт АНУ-ын тухай ойлголтыг бодит гэдгийг харуулахын тулд цагаачдын тухай багц хуулиудыг конгресст өргөн барьсан удаатай. Цагаачид дунд ислам, латин, Европын орнуудаас ирсэн гэх мэт олон үндэстэн ястан байсаар байгаа. АНУ олон үндэстнээс бүрддэг учир ерөнхийлөгчийн баримталж байгаа бодлого бүх нийтийн эрх ашгийн төлөө ч гэлээ нэг талаараа хяналт бага багаар алдагдаж аюултай байдал үүссэн хэвээр байгааг Бүгд найрамдах намынхан шүүмжилсээр ирсэн.

Ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөнө гэдгээ зарлаад байгаа Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампийн үзэл баримтлалыг Германы Гитлертэй харьцуулсан байдал сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр гарч буй. Гитлер еврейчүүдийг жинхэнэ германчууд гэдэгт итгэж байгаагүй. Өөрөөр хэлбэл, Германы нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хатуу хэлдэг нэгэн байсан. Харин Дональд Трамп өнөөгийн нийгмийн 14 хүний нэг нь жинхэнэ америк хүн гэдэгт эргэлзэж байгаагаа хэлээд байгаа юм. Түүний хэлсэн үгний далд утга нь “Америкчууд дунд жинхэнэ америк хүн цөөрч байгаа нь үнэн” гэх тайлбар хэвлэлээр гарах болсон. Мөн Дональд Трамп цагаачдаас бүртгэлд хамрагдсан ч иргэн болоогүй байгаа бүх цагаачийг АНУ-ын нутаг дэвсгэрээс хөөн гаргах бодлолтой байгаагаас гадна ажилчин нэртэй хууль бус цагаачдаас ангижрах туйлын хүсэлтэй нэгэн. Энэ нь улсын ажилгүйдэл, хөгжлийн бас нэг бодлогын нэг хэсэг гэдэгт итгэдэг байх жишээтэй. Тэрээр цагаачдыг нутаг руу нь буцааж чадахгүй гэдгийг мэдээд одоо шашин тус бүрээр нь АНУ-аас хөөн зайлуулах бодлого хэрэгжүүлэх гэж хичээх болсон билээ. Үүний эхний золиос нь исламын улс орнуудаас ирсэн “халдлага үйлдэгчид” гэдгийг амралтын өдөр хэлсэн үгэндээ тусгасан юм. Дональд “Би Мексик хүмүүст хайртай. Гэхдээ Мексик бол бидний найз биш. Тэд биднийг хил дээр болон ажил дээр хөнөөсөөр байдаг тийм л хүмүүс. Тэмцэл” хэмээн жиргэж байсан удаатай.

Хэрэв АНУ ийм бодолтой Ерөнхийлөгчтэй болох юм бол гадаад бодлого нуран унаж, газрын тосны бизнес үгүй болно гэдгийг ажиглагчид болон түүнийг шүүмжлэгчид хэлсээр байгаа. Гэхдээ шүүмжлэл гэхээс илүүтэй олон улсаас ирж байгаа бусад орны шүүмжлэл ч түүнд хамааралтай гэдгийг хариу тайлбартаа өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ойрхи Дорнодод явуулж байгаа бодлого, дайн дажин зэрэг нь АНУ-ыг хөгжүүлэхгүй харин дэлхийн түүхэнд хар дурсамж түүхийг л дайнаар үлдээнэ гэж тэрээр хэлсэн билээ.

Дайнтай, исламын улс мусульман иргэдтэй, газрын тосны төлөө гэсэн бодлоготой, дэлхийн өнцөг бүлэн бүрт холбоотон орнуудад цэргийн ажиллагаа байнга явуулсан, үйл явдал хэрэг болгоны дунд байх ёстой мэт АНУ-ын оролцоотой, ам.долларын хатуу бодлоготой хөгжлийн замыг АНУ сонгох уу эсвэл дайнгүй, иргэнийн нийгмийн хөгжилд санаа тавьж, эдийн засгийн бие даасан бодлого дотоод руу чиглүүлсэн, гадаад бодлого дээр “ажиглагч”-ийн байр суурийг эрхэмлэсэн, цагаач нарт хараа хяналт тавьсан, хүн бүр ажилтай, нийгмийн эрх тэгш тийм хөгжлийн замыг сонгох уу. АНУ-ын иргэдийн өмнө тулгараад байгаа ийм хоёр үндсэн чиг зам байгаа гэдгийг л дээрх улс төр судлаачид, түүхчид хүмүүст ойлгуулах гэж хичээж байгааг зарим сайт онцолсоор байна.

НАТО болон Европын холбооны улс орнуудын нэгдэл эхнээсээ нуран унаж байгаа гэдгийг зүүний улс төр судлаачид олон жишээгээр батлан харуулсаар байгаа. Дэлхий илүү нэгдмэл байдалтай болохын оронд хагаралдан бутарч, хоёр хэсэг болон дайтахыг харахыг хүсэхгүй байгаа олон гүрэн бий. Гэвч АНУ, ОХУ-ын өмнө тэд сонголт хийх цаг нь ирсэн гэдгийг улс төрийн шинжээчид тайлбарласаар л байна. Ойрхи Дорнодод нөхцөл байдал газрын тосны төлөө л бий болсон бөгөөд Арабын нэгдэл “хүчрэхгүй” байгаа нь илт. Харин санхүү, зэр зэвсгийн тусламж, дэмжлэг авсан террористууд олшрохоос өөр хөгжлийн гарц Ойрхи Дорнодын ардчиллыг сонгосон улс орнууд олж харахгүй байна. 2011 оны хавраас эхэлж ардчилсан нийгэмд сайн сайхан байдаг гэж ойлгон төр засгийн эргэлт хийсэн улс орнуудыг юу хүлээж байгааг таван жилийн дараа харж болохоор байна. Төр засаг нь хэдэн ч удаа солигдож болдгийг, улс төрийн тогтвортой хүчин байхгүй болдог гэдгийг, газар нутгаар нь зэвсэгтэй бүлэглэл, террористууд холхиж, хүүхэд эмэгтэйчүүдийг алж устгах, иргэд нь газар нутгаас цагаачилж дүрвэж байгаа, эдийн засаг нь шалдаа бууж, байгаа хэдэн газрын тосны ордуудаа бусдад эзлүүлэх тийм л дүр зураг сүүлийн таван жилд Ойрхи Дорнод болон хойд Африкийн хувьсгалд нэгдсэн улс орнууд амссан нь гарцаагүй үнэн. Үүнийг дүгнэн тайлбарлаж бичсэн, шүүмжилсэн хүмүүс бүгд бодит байдлыг л жишээ болгон хэлсээр байна. Ардчилсан нийгэм АНУ-д нуран унаж байхад бусад орон ардчиллын төлөө амиа хайрлахгүй дайтаж, улс орноо “самарсаар” байгаа нь харамсалтай гэж дэлхийн зүүний хүчнийхэн хэлсээр байна. Гэхдээ тэд хөгжлийг зүүний хуучинсаг хатуу үзэл баримтлалаар биш тус тусдаа хөгжлийн замыг энх тайван замаар үргэлжүүлэх тийм цагийг хүлээж суугааг өгүүлсэн. Үүний сонгодог жишээ бол БНХАУ-ын хөгжил гэдгийг ажиглагчид тайлбарлав.

Яс үндэс, гарал угсаагаар нь ялгаварлан гадуурхдаг ч гэсэн дэлхийн хөгжилд энх тайван замаар эдийн засгийг хөгжүүлэх боломжит бүхий л сувгийг ашигласаар байгаа бололтой. Үйлдвэрлэл хөгжүүлж, эдийн засаг сайжруулахын хажуугаар иргэний боловсролд анхаарал хандуулж энгийнээр гадаад бодлогод ажиглагчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь энэ их дайн дажин, террорист ажиллагаа, газрын тосны төлөө дайны хажуугаар хөгжлийн амар замыг сонгож улам хүчирхэг болсоор байна. Яг тэдний араас Латин Америкийн улс орнууд явж байгааг ажиглагчид тайлбарлав. Энх тайван байдал нь алдагдсан Арабын холбооны улс орнууд өөр хоорондоо дайтаж байхад барууны улс орнууд НҮБ нэрийн дор бүрнээ баяжихын тулд хүний аминд хүрсээр байна гэдгийг тэд шүүмжлэв. Тэд гэдэг нь барууны зүүний хөгжлийг тодорхойлогчид шүүмжлэгчид, ажиглагчид бас тайлбарлагчид. АНУ-д нэг бол газрын тосны төлөө дараагийн дайн эхлүүлэх Ерөнхийлөгч сонгох, нэг бол дотоод хөгжлийг бодох үзэл сурталтай хүнийг сонгох сонголт үлдсэн бололтой. Өнөөгийн АНУ-ын нийгэмд өнгөт арьстай, латин америк, испани, франц, англи гаралтай иргэд гээд олон үндэстэн ястнаас бүрддэг энэ улсын ирээдүй яг одоогийн иргэдийн шийдвэрээр цаашид гарал угсаа дагасан, үндэстэн ястнаа цагаачлахад тусалсан шийдвэр гаргах уу, эсвэл нэгдсэн АНУ гэсэн нэрийн дор байгаа үндэстнүүдийн олонхиороо улсаа хөгжүүлэх гэх мэт сонголтын өмнө, бодлогын өмнө тулгараад байгааг л ажиглагчид хэлээд байгаа юм.

Өмнөх шиг цагаачдын тухай хуулиа баримтлан орж гарч байгаа хүмүүст эрх чөлөөг мэдрүүлэх, эсвэл нэгдсэн нэг бодлогын хүрээнд хил хязгаар, виза олгох тал дээр хатуу бодлого баримталж өөрсдийн аюулгүй байдлаа хадгалж үлдэх гэсэн энгийн тайлбар ч бас бий.  Цагаачлалаар дамжуулан гадны халдлага үйлдэж байгаа террористууд чөлөөтэй нэвтэрч эрх чөлөөт улс орны нэрийг ашиглан энгийн ардаас террорист болон хувирч байгаа нь л асуудалд хандах хандлагыг өөрчлөх гогцоо нь болж байна. Үүний тулд бүх нийтээрээ үндсэрхэг байх биш нэгдмэл байх ёстой талаар Дональд Трамп ойлгуулах гээд байгаа ч түүний өмнө олон жил үргэлжилсэн АНУ-ын бодлого саад болох нь мэдээж. Тэрхүү бодлого нь гадаад бодлогоор дамжуулан бусад орныг ашиглах, олон улсын шийдвэрт нөлөөлөх, холбоотнуудаа өргөжүүлэх, шаардлагатай бол дайн хийж давуу талаа хадгалах. Бүх цаг үеийн турш АНУ дайнд оролцоогүй үе сүүлийн зуунд бараг байхгүй.

Дэлхийн II  дайнаас эхлээд, Вьетнамын дайн, Афганистаны дайн, Ирак, Ливи, Сири, хоёр Солонгос, Япон гэх мэт маш их бий. 1945-1946 болон 1950-1953 онд БНХАУ-тай, 1950-1953 онд Солонгостой, 1954, 1960, 1967-1969 онд Гуатемалтай, 1958 онд Индонез, 1959-1961 онд Куба, 1964 онд Конго, 1965 онд Перу, 1964-1973 Лаос, Вьетнам 1961-1973, Леван 1983-1984, Ливи 1986 гэх мэт түүхэн он жилүүдэд АНУ дайн дажин тасралтгүй бөмбөгдөлт, газар нутгийн төлөө биш ч үзэл суртал, нөлөөллийн төлөө дайтсаар л ирсэн. Мөн тэд Африкийн улс орнуудыг дуусгасан. Саяхан хүртэл БНХАУ-тай зүүн Хятадын тэнгист дайтчихсангүй байдалтай байна. Япон, Өмнөд Солонгос, Вьетнам, Мьянмар, Тайланд, Сингапур, Шине Зеланд, Австрали зэрэг зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун болон урд хэсгийг бүхэлдээ холбоотноор дамжуулан хянах “ноёрхох” хүсэл АНУ-д байсаар л байгаа. Энэ бол гадаад бодлогын түвшинд юу ч биш. АНУ-ын нийгмийн байдал, нөхцөл байдал, иргэний зөрчил гэхээс илүү арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, улс орны хувьд чухал болоод байгааг дэлхий нийт харсаар л байна.  
АНУ-д өөр хөгжлийн сонголт үгүй гэдгийг “Criticaster”буюу шүүмжлэгч, “Observer”ажиглагч нар цахим сүлжээгээр ийнхүү дүгнэн хэллээ.

0 Сэтгэгдэл
Ugaasaa AMerikiin negdsen ulsiin irgediin huvd amerik seheh ygyin 2016 onii songuulias shaltgaalah buguud suuliin bolomj baih bolno. John MaCcain metiin dainch nuhriig yurunhiilugchuur songovol delhii duusaa.
Хамгийн их уншсан