Соёл амралтын хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна
Гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх түшиц газар болгох ажлын хүрээнд Даланзадгад суманд “Соёл амралтын хүрээлэн” байгуулахаар 8,1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй гэрээ байгуулан ажиллаж, ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Энэхүү соёл амралтын хүрээлэн ашиглалтад орсноор гадаад дотоодын аялагч, жуулчдыг татахаас гадна хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх юм.
Цаг хугацааг хэмнэж, харилцаа холбоог сайжрууллаа
Орон нутгийн төсвийн 295.0 сая төгрөгийн дэмжлэгээр 2011-2014 онд үүрэн телефоны Жи-Мобайлын сүлжээг найман сумын 13 газарт байгуулснаар үүрэн телефоны утас ашиглаж байгаа малчдын тоо 2010 онтой харьцуулахад 1827-гоор өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн хөдөө орон нутагт үүрэн холбооны сүлжээг нэвтрүүлснээр цаг хугацааг хэмнэж гэрээсээ аймаг, сум, улс оронтой харилцах бүрэн боломжтой болсон төдийгүй малчин өрхийн 88,9 хувь нь үүрэн холбооны утас ашиглаж байна.