ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах нэгэн автобусны буудлын ойролцоо жижиг хэмжээтэй тэсрэх бөмбөг дэлбэрч гурван хүн шархдсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Хэргийг мөрдөж эхэлсэн бөгөөд хяналтын камеруудыг шалгаж буй аж. Москва хотын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Андрей Галякберов энэ талаар хэвлэлийн бага хурал хийхдээ Пакровка буудал дээр хэрэг гарсныг мэдэгдсэн байна.
Мөн Улаан талбайгаас 1.6 км-ийн зайд дэлбэрэлт болсныг өгүүлсэн байна. Хэргийн газар шинжээчид ямар нэг зүйл хагарч дэлбэрч автобусны ойр байсан хүмүүс рүү шил үсрэн тэднийг гэмтээсэн байх магадлал өндөр байгааг өгүүлж буй юм. Гэхдээ тэсрэх бөмбөгний төрөл байхыг үгүйсгэхгүй гэдгийг онцолжээ. Энэ хэргээс үүдэн хоёр эмэгтэй, нэг эрэгтэй гэмтэж бэртсэн бөгөөд одоогоор эмчлүүлж байгаа аж.