Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ш.Төмөрбаатар: Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга таван баллыг тэсвэрлэхгүй

Л.БАТБААТАР

Сүүлийн үед нийслэлийн өмч хувьчлалыг тойрсон асуудал  олны анхаарлыг татаж байгаа. Тухайлбал, хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаа зохион байгуулж   24 тэрбум төгрөгөөр хувьчилсан. Гэтэл худалдан авагч талын санаачилгаар гэрээ цуцлагдаж 24 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт орохооргүй болов.
Мөн Хүүхдийн урлан бүтээх төвийг ирэх онд хувьчлах болсон учир тус төвийн багш ажилчид эсэргүүцэл илэрхийллээ. Өмч хувьчлалтай холбоотой асуудлаар нийслэлийн Өмчийн харилцааны дарга Ш.Төмөрбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Хэвлэх үйлдвэрийн барилгыг дуудлага худалдаагаар авсан Абдул Карим ямар шалтгааны улмаас гэрээгээ цуцлах болов?
-Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ өмч хувьчлалаас татгалзлаа гэсэн хариу албан ёсоор өгсөн. Бие төлөөлөгч нь “ Янз бүрээр хүнд байдалд оруулж байгаа учраас өмч хувьчлалын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон” гэсэн тайлбар хийсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 43.6-т  “Дуудлага худалдааны ялагч нь гэрээнд заасан хугацаанд багтаж төлбөрөө төлөөгүй бол удаахь санал болгогчид объектыг авах эрх шилжинэ” гэж заасны дагуу “Таван богд” группэд санал хүргүүлнэ.

-Хэрэв “Таван богд” групп саналыг хүлээж аваагүй тохиолдолд дахин дуудлага худалдаа зохион байгуулах уу?
-Тийм. Шинээр дуудлага худалдаа зохион байгуулна. Дахин дуудлага худалдаа зохион байгуулах нь  ашиггүй. Энэ дуудлага худалдаа гадаадын хөрөнгө оруулалтад зөв мессэж өгсөн үйл явдал болсон юм. Мөн гадаадаас томоохон хөрөнгө оруулалт орж ирэх байв. Нийслэл хотод ч ашигтай байсан. Энэ дуудлага худалдаа цуцлагдсанд бидний зүгээс харамсч байна.

-Хүүхдийн урлан бүтээх төвийг 2016 онд хувьчлах жагсаалтад оруулсныг эцэг эхчүүд эсэргүүцэж жагсаал хийлээ. Эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн хуудсыг бичгээр  танайд ирүүлсэн үү?
-Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга 1958 онд баригдсан. 1961 он болон 1985 онд үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Барилгын тооцоог алдаатай хийж мөнх цэвдэгтэй хөрсөн дээр барьсан. Мөн барилгын суурийг чанарын муу түвшинд хийсэн байдаг. Ингээд Мэргэжлийн хяналтын байгууллага хоёр удаа  “Ашиглах боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Энэ барилга нь газар хөдлөлтийн таван баллыг тэсвэрлэхгүй. Ийм барилга дотор хүүхдийн дугуйлан хичээллүүлнэ гэдэг аюулгүй байдал талаас маш их эрсдэлтэй. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудын жагсаалтад орчихсон.

-Эцэг, эхчүүдхүүхдийн барилга шинээр бариагүй мөртлөө, өмнөх барилгыг хувьчлах нь буруу гэж шүүмжилсэн. Яарч хувьчлах нь зөв үү?
-Хувьчлах жагсаалтад л орсон байгаа. Түүнээс биш өнөө маргаашгүй хувьчлах гэсэн юм биш. 2016 оны төсөв дээр зардал суулгасан. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгад хүүхдийн дугуйлан хичээллэх нь хууль зөрчсөн үйлдэл. Төр иргэнийхээ  аюулгүй эрүүл орчинд амьдрах эрхийг хангах үүрэгтэй гэж хуульд заасан. Энэ хуулийн дагуу албадан нураах арга хэмжээ авах эрхтэй. Нэхмэлийн шар байрууд гэх мэт  дахин төлөвлөлтөд хамрагдах барилга олон бий. Баянзүрх дүүргийн 14 дүгээр дунд  сургуулийн дээвэр нурахаар л ойлгож байх жишээтэй.
Гэтэл ашиглаж болохгүй гэсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт аль хэдийнэ гарчихсан байдаг. Хүүхдийн дугуйланг сургууль бүрт хичээллүүлж байна. “Нью капитал” төслөөр хороо, дүүрэгт олон нийтийн үйлчилгээний зориулалтаар барилга ашиглалтад оруулсан. Эдгээр  барилгыг түрээсийн лангуу ажиллуулах зэрэг янз бүрийн хэлбэрээр ашиглаж байна. Уг барилгыг хүүхдийн дугуйлан хэлбэрээр ашиглаж бүрэн боломжтой. Ер нь хүүхдүүдийг нэг дор цуглуулж байхаар гэр оронд нь ойрхон дугуйланд  хичээллүүлбэл зохимжтой.
Мөн Хүүхдийн ордонд Хүүхдийн урлан бүтээх төвийн зарим дугуйланг шилжүүлж  болох юм гэсэн байр суурьтай байгаа. Дахин хэлье. Өнөөдөр, маргаашгүй хувьчилна  гэсэн асуудал байхгүй. Нийслэлийн Засаг дарга болон хариуцсан салбарын холбогдох албан тушаалтнууд асуудлыг шийд­вэрлэнэ. Хүүхдийн урлан бүтээх төвлийн барилгыг нурааж, шинээр барих төсвийн бололцоо байхгүй. Хэрэв хувьчлах болбол Өмч хувьчлалын комиссын хурлаар оруулж, хөндлөнгийн үнэлгээний компаниар хөрөнгийн үнэлгээ хийлгэнэ. Үнийн дүнг Өмч хувьчлалын хурлаар батална. Ингээд энэ үнээс дуудна. 5-6 үе шат дамжиж, дуудлага худалдааг зохион байгуулдаг. Одоогийн байдлаар Хүүхдийн урлан бүтээх төвийг “2016 оны хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн  жагсаалт”-д л зөвхөн  оруулсан байгаа.

-Энэ жил өмч хувьчлалаас хэчнээн төгрөг  олно гэж төлөвлөсөн бэ?
-Энэ жил 46 тэрбум төгрөг олох төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний гүйцэтгэл есөн тэрбум төгрөгөөр тасарч байгаа. Хэвлэх үйлдвэрийн барилгын дуудлага худалдааны мөнгө төсөвт орсон бол төлөвлөгөөний гүйцэтгэл 81 хувьтай гарах байв. Энэ сарын 16-нд дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Найдлага тавьж байгаа объект бий. “Автобус 3” компанийн байрыг 26 тэрбум төгрөгөөс дуудна.

-Тэгвэл ирэх онд хэдэн объектыг дуудлага худалдаагаар борлуулж, нийслэлийн төсөвт хэчнээн тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэх вэ?
-2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтад 19 барилга байгууламж, нэг хуулийн этгээд, нийт 20 объект орсон. Өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 46 тэрбум төгрөгөөр тогтоосон. Үүнд, хуулийн этгээд нь Усан спорт сургалтын төв, эд хөрөнгийн объектэд Баянгол дүүргийн долдугаар хорооны Өрхийн эмнэлгийн төв, 19 дүгээр хорооны өрхийн Эрүүл мэндийн төв, 20 дугаар хороонд байрлах халуун усны барилга зэрэг 18 барилга байгууламж орсон.  

0 Сэтгэгдэл
tywdendorjiin tursun dyy.barilgiig hywichlah buiu luiwardhaaraa mergejiin hyanaltiin dygnelt gargadag.ireeduigee hydaldaj idehdee tyljdee yyl baatraa
Хамгийн их уншсан