Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Венесуэлийн сөрөг хүчин парламентад хангалттай олонхи боллоо


Латин америкийн Венесуэл улсад энэ сарын 6-нд болсон парламентын сонгуулиар тус улсын сөрөг хүчин болох “Ардчилсан нэгдлийн дугуй ширээ” эвсэл хууль тогтоох дээд байгууллагын 167 суудлын 107-г нь авчээ. Талийгаач ерөнхийлөгч Уго Чавесийн залгамжлагчдын “Венесуэлийн нэгдсэн социалист нам” дөнгөж 55 суудал авсан байна.
Бас гурвахн суудлыг тус улсын уугуул иргэдийн төлөөлөл авсан нь сөрөг хүчинтэй холбоотой гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Одоогоор ямар хүчин авсан нь одоо тодорхойгүй байгаа  хоёр суудлыг сөрөг хүчин авсан бол тэд парламентын 112 суудал авч  гуравны хоёр буюу дийлэнх олонхи болох юм.
Ер нь парламентад 100-аас илүү суудал авсан хүчин дэд ерөнхийлөгчид болон Засгийн газрын гишүүнд итгэхгүй байгаагаа  илэрхийлэх чадавхитай болно. Үүний зэрэгцээ ийм хүчин Засгийн газрын институциудын удирдлагыг томилох эрхтэй болж байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Дээд шүүхийн шүүгчийг томилоход парламентын 111-ээс дээш санал хүчинтэй.
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро одоогоор сонгуульд ялагдсаны дараа хэрхэхээ чавесын залгамжлагчидтай ярилцаж байгаа юм байна. Түүнийхээр бол тус улсад эхэлж байгаа улс төрийн энэ  “шинэ эрин” нь тийм ч амаргүй байх бололтой.
“Үндэсний ассамблейд хувьсгалын эсэргүү хүчин яллаа. Нөхцөл байдал тун хүнд байна. Бид цэргийн холбоо, иргэний хүчинд найдах хэрэгтэй болох нь” гэж Мадуро хэлснийг ТАСС агентлаг ишилжээ.
Ерөнхийлөгч бас  “Улс орны өмнө тулгамдаад байгаа бэрхшээлийг даван туулах шийдэл олох” юм уу “Шинэ хувьсгалт олонхийг сэргээх”-ийн тулд өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй гэсэн байна.
Тус улсын эдийн засгийн хямрал нь сөрөг хүчинд ялах боломж олгожээ. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ унаж, валютын гол урсгал хаагдсанаас Венесуэльд хэрэглээний браа хомсдож имфляци нүүрлэсэн нь ард иргэдэд эрх баригчдадаа итгэх итгэлийг бууруулсан байна.

Сонгуулийн  нэрсийн жагсаалтад  тус улсын 19,4 сая иргэний нэр бичигдсэнээс 74,25 хувь нь саналаа өгчээ. Таван жилийн хугацаатай ажиллах шинэ парламент 2016 оны нэгдүгээр сараас ажлаа эхэлнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан