Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Зугаалж наргисан хүүхдүүд гал алдаж түймэрт амиа алджээ


ОХУ-ын Хант мансийн Автономит тойргийн хэсэг сурагч нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр “Феникс” тосгон дахь зуслангийн байранд наргиж байгаад гал алдсанаас  түймэрт 13-15 насны найман хүүхэд амь алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Аврах албаныхан шатсан байрны нийтдээ 40 хавтгай дөрвөлжин метр талбайтай нуранги дороос бүх хүүхдийн цогцосыг гарган авч, хууль сахиулагчид мөрдөн шалгасны эцэст талийгаач хүүхдүүдийн нэр хаягийг бүрэн тогтоожээ.

Хүүхдүүдийг халуун ус, ууранд орж байх үеэр түймэр гарсан ч тэд шатаж байгаа байшингаас гарч чадаагүй байна. Урьдчилсан байдлаар тэднийг угаартаж нас барсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Түймэр гарахыг зэргэлдээ байшингийнхан мэдэж гал сөнөөгчдийг дууджээ.
Төрсөн өдөр тэмдэглэх баярт нийт 11 хүүхэд оролцож байсны гурав нь ослын үеэр айгаад гэрээдээ буцсан байна. Харамсалтай нь түймрийн тухай мэдэж байсан ч болсон явдлын талаар  хэнд ч хэлэлгүй нуужээ.

“Саша, Саша, Артем гурав гэр гэртээ ирээд сүүлийн мөч болтол хаана байсан, юу болсон талаар юу  ч хэлэхгүй нуусан. Сүүлд нь бүх зүйл болоод өнгөрсний дараа л цагдаагийнханд хэлсэн” гэж нас барсн нэг хүүхдийн ээж хэлжээ.
 Пийшингээс нүүрсний цог унаснаас болж түймэр гарсан байж магадгүй гэж Гал унтраах албаны шинжээч урьдчилсан байдлаар таамаглаж байна.
Хүүхдүүдтэй хамт багш, эцэг эхээс нэгч хүн яваагүй өөрсдөө явсан байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан