Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Лондоны метрод “Сирийн төлөө” гурван хүнийг шархдуулав


Английн цагдаагийнхан Лондоны метрод гарсан хэргийг халдлага хэмээн үзэж байна хэмээн олон нийтэд мэдээлэв.Бямба гаригийн орой 19 цагийн үед Лондоны метроны буудалд хутга барьсан эр “Сирийн төлөө” хэмээн хашгиран ойр байсан нэгэн зорчигчийн хоолойг хэрчсэн байна. Мөн хоёр ч хүнийг гэмтээсэн бөгөөд электрон аюулгүй байдлыг хангах системийн тусламжтайгаар түүний барьж чадсан байна. Гэмт хэрэгтний гарт өртсөн нэг иргэний бие маш хүнд байгаа боловч амь нас нь аюулгүй гэдгийг эмч нар баталж байгаа аж. Харин нөгөө хоёр иргэн нь хөнгөн шарх авсан байна. Гэмт этгээд ч баривчилгааны үеэр шархадсан бөгөөд одоогоор эмнэлэгт хүргэгджээ. “The Wall Street Journal”-ийн мэдээлснээр  Парисийн алан хядах үйл ажиллагааг зохион байгуулсан “Лалын улс” бүлэглэлийн Абдельхамид Абаудам гэгчтэй холбоотой террористууд Их Британид байж болзошгүй бөгөөд дараагийн алан хядах ажиллагаагаа Лондонд төлөвлөж байж магадгүй гэнэ. Тиймээс Европ тэр тусмаа Лондонг сэрэмжээ өндөрсгөх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан