Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хятадад хилийн шалган нэвтрүүлэх рүү 100 гаруй хүн дайрчээ

Хятадын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзин хошууны нутаг дахь Монголтой хил залгаа шалган нэвтрүүлэх боомт руу энэ сарын 6-нд 100 гаруй хүн дайрч 13 хүнийг бэртээж гэмтээн 11 автомашин шатаасан хэрэг гарчээ.
Хятадын төв телевизинй мэдээлснээр бол орон нутгийн цагаар өглөөний 03,30 цагт бороохойгоор зэвсэглэсэн хүмүүс дайрч орж ирэн ажиглалтын камерыг нь эвдлэн, нулимс асгаруулагч шингэн цацаад ээлжинд гарч байсан 13 ажилтныг нь зодож эхэлсэн байна. Ойролцоо явж байсан хэд хэдэн хүн рүү ч халдаж бэртээсэн гэнэ.
Дээрэмчид шалган нэвтрүүлэх байрыг эвдэлж сүйтгэн мөнгө, гар утас, хувцас эд зүйлсийг нь дээрэмдсэн байна. Дээрмийн ажил хоёр цаг гаруй хугацаагаар үргэлжилжээ.
Хилийн шалган нэвтрүүлэх боомт руу халдсан этгээдүүдийн нэр хаяг, үндэс угсааг тогтоож чадаагүй, шалгаж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан