Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Грек 2016 оны төсвөө батлав

Грекийн парламент олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагыг биелүүлэхийн тулд татвараа үлэмж нэмэх болон нийгмийн салбарт зарцуулах зардлаа бууруулан ирэх жилийн төсвөө батлав. 2016 оны төсвийн тухай хуулиа батлахад 153 депутат эерэг санал өгсөн бол 145 нь эсрэг санал өгсөн гэнэ. Шинэ төсвийг батлахын тулд зардлаа 57 тэрбум еврогоор бууруулах шаардлагатай болсон бөгөөд тэтгэврийн зардлыг 1,8 тэрбумаар, батлан хамгаалах зардлыг 0,5 тэрбумаар тус тус бууруулсан гэнэ. Хадгаламжийн хувьд 1,5 тэрбум евро байна гэсэн дүн байгаа бол татварыг нэмэгдүүлж, 2 тэрбумыг төвлөрүүлэхээр тооцжээ. Төсвийн алдагдал ДНБ-ий 2,1 хувьтай тэнцэнэ хэмээн тооцсон байна. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас “Засгийн газрын хувьд хамгийн хүнд зүйл бол нийгмийн халамжийн чиглэлд зарцуулах төсөв байлаа” гэжээ. Өнөөдрөөс тус улс Евробүсийн санхүүгийн төлөөлөгчдийг урьж тэтгэвэр, татварын системийн шинэчлэлийн асуудлын талаарх хэлцлээ үргэлжлүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан