Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Амгалан” дулааны станцыг өнөөдөр албан ёсоор нээлээ

“Амгалан” дулааны станцыг өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус бүтээн байгуулалтыг Монголын Засгийн газар, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг” корпорацитай түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр концессын гэрээ байгуулж хийсэн юм. Дулааны станцын ажил 2013 оны наймдугаар сард эхэлж, энэ оны дөрөвдүгээр сард дууссан билээ. Улмаар өвлийн ид ачаалал эхлэх үеэр буюу өнгөрөгч аравдугаар сараас туршилтын галлагаа хийж, дулаан өгч эхэлсэн. Аравдугаар сараас өнөөдрийг хүртэл “Амгалан” дулааны станцыг туршилтын журмаар ажиллуулж байв. Тэгвэл өнөөдөр станцыг албан ёсоор нээж, нийслэлийн зүүн захын хэрэглэгчдийг дулаанаар хангах боломж бүрдэж байна.

Нээлтийн ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Эрчим хүчний сайд Д.Зоригт болоод нийслэлийн удирдлага, салбарынхан оролцсон юм.

“Амгалан” дулааны станц нь тус бүр 116 мвт-ын хүчин чадалтай гурван зуухтай. 2020 он хүртэлх хугацаанд зөвхөн Улаанбаатар хотын дулааны хэрэглээ 1,000 гаруй гига-калор, цахилгааны хэрэглээ 700 гаруй мегаваттаар өсөх тооцоо гарсныг Эрчим хүчний яам өмнө нь танилцуулж байсан. Өсөн нэмэгдэж байгаа энэ хэрэглээг хангахад “Амгалан” дулааны станц болон цаашид хэрэгжих бусад төслүүд чухал нөлөөтэй гэдгийг салбарынхан онцлов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан