Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Г.Шийлэгдамбаас гурван удаа байцаалт авсан

Б.ШИРНЭН

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн гэж албан ёсоор мэдээллээ.

Мөн “Г.Шийлэгдамбыг арваннэгдүгээр сарын 4-ний өдөр сэжигтнээр тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу тухайн өдрөөс сэжигтнээр, мөн арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна” гэлээ.  
Түүнийг цагдан хоригдох хугацаанд сэжигтнээр болон яллагдагчаар гурван удаа байцаалт авсан байна.

Энэ хугацаанд түүний төрсөн дүү болох Г.Шийлэгбат, нагац эгч Д.Оюунцэцэг, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар өнгөрсөн сарын 24-ний өдөр, УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар арваннэгдүгээр сарын 5-ны өдөр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ өнгөрсөн сарын 17-ны өдөр тус, тус уулзсан байна.

Харин албан бус мэдээл­лээр түүнийг “Цахим эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэх хүрээнд Э.Гантулга гэгчээс ав­лига авсан хэргээр шалгаж байгаа юм. “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээрийг УИХ өнгөрсөн долдугаар сард баталж байсан. Энэ үеэр Г.Шийлэгдамба “Цахим эрүүл мэнд төсөл хэрэгжсэнээр  иргэн бүр өөрийн эрүүл мэндийн түүхийн мэдээлэлтэй бо­лох юм. Жишээлбэл, сумын иргэн сумын эмнэлэгтээ оношилгоо өгөөд, дараагийн ша­танд дахин шинжилгээнд орохгүйгээр эмнэлгийн туслалцаа авах бо­ломж бүрдэнэ” гэж байв. Энэ  төсөл нь 19.5 сая ам.дол­ларын өртөгтэй бөгөөд иргэдийн өвчний түүхийг цахимжуулахад ашиглах ёстой юм. Харин энэ ажлыг гүйцэтгэх компаниар “Метро Нетворк” гэх Э.Гантулгын компани шалгарсан нь АТГ Г.Ший­лэгдамба болоод Э.Ган­тулга нарыг шалгах үндэслэл болсон гэж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан