Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засаг даргын орлогч төсөвтөө дур мэдэн хүндрэл учруулсан уу

Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтад  Хүүхдийн урлан бүтээх төв орсон бөгөөд үүнээс улбаалж нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай суудлаасаа татгалзаж өргөдлөө өгсөн тухай мэдээлэл өнгөрсөн баасан гарагаас эхэлж тарсан юм. Гэвч өмчлөх эд хөрөнгийн жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төв яригдсан боловч ороогүй бөгөөд Ц.Буяндалайгийн халагдсан шалтгаан ч энэ биш бололтой.

Нийслэлийн төсвийг хэлэлцэж, баталсантай холбогдуулан Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч их хэмжээний дарамт учруулахуйц мөнгөн дүнг дур мэдэн нэмсэн гэх мэдээлэл байна. Мөн Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл орлогчтойгоо нэг завинд суугаад явж чадахгүй гэдгээ НИТХ-ын АН-ын бүлгийн хурал дээр илэрхийлж, өргөдлөө өг гэж шахсан тухай эх сурвалж хэлэв. Ц.Буяндалай ч өнгөрсөн баасан гаригт өргөдлөө өгсөн боловч нийслэлийн зүгээс шийдвэр гараагүй тул “Албан ёсоор өргөдлөө өгөөгүй” гэж буй юм. Нийслэлийн Засаг дарга өнөөдрөөс Францад ажлын айлчлал хийж байгаа учраас орлогчийнхоо өргөдөлд гарын үсэг зурсан байхыг үгүйсгэхгүй байгаа юм. Нэгэн цагт би орлогч нараа халахгүй хэмээн гүрийж байсан Засаг дарга ямар ч байсан нэг орлогчоо ажлаас нь халсан бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан