ШУА-ийн Философийн хүрээлэнгээс “СЭТ импекс” компанийн ивээн тэтгэлгээр “Монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудал” номыг хэвлүүлж нийтийн хүртээл болголоо.
Тус бүтээл нь гурван хэсэгтэй бөгөөд түүхч, философич эрдэмтэн Д.Дашжамц агсны монголын нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүхэнд холбогдох өмнө хэвлүүлээгүй байсан гар бичмэл болон 1988 оноос хойш хэвлүүлсэн зарим өгүүлэл (16.5 х.х), “Монголчуудын ардчилсан үзэл санааны уламжлал ба орчин үе” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд, Д.Дашжамцын тухай шавь, найз нөхдийн тухай дурсамж, гэрэл зураг, баримтын цомгоос бүрджээ.
Тус бүтээлд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор Да.Эрдэнэбат профессор Д.Дашжамцын өвөөс илэрсэн 1926-1939 онд Сангийн яамны сайдаар ажиллаж хэлмэгдсэн С.Довчингийн 1927 онд бичсэн “Монголын эдийн засгийн байдал хэрхэн уламжлагдсаар ирсэн тухай” хэмээх гар бичмэлийн талаар илтгэл хэлэлцүүлж, гар бичмэлийг монгол бичгээс хөрвүүлэн хэвлүүлж шинжлэх ухааны эргэлтэд орууллаа.