Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хятадууд бүх тивд үл хөдлөх хөрөнгө худалдан авч эхэлнэ

Хятадын хөрөнгө оруулагчид гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авахад таван жилийн хугацаанд 73 тэрбум зарцуулах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхөд нөлөөлөх аж. Бээжингийн эрх баригчид эдийн засгийн хөгжлийн загвараа өөрчилж байгаа билээ. Үл хөдлөх хөрөнгийг эрчимтэй худалдан авах бодлогыг бүтцийн шинэчлэлийн гол заалтуудын нэг болох Хятадын эдийн засгийг солонгоруулах хөтөлбөрт оруулжээ.

Хятадын даатгалын компаниуд гадаадад үл хөдлөх худалдан авахад 2020 он хүртэл 73 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байгаа тухай “DTZ/Cushman & Wakefield” компани мэдээлсэн байна. Тус компанийн судалгаанд дурдсанаар, дэлхийн санхүүгийн зах зээлд саяхан үүссэн тогтворгүй байдал нь Хятадын даатгалын компаниудыг үл хөдлөх хөрөнгөд хөрөн оруулах бодлогынхоо хэрэгжилтийг түргэтгэхэд хүргэсэн байна. Энэ бодлогын гол зорилго нь одоогийн байдлаар ихэнх нь дотоодын үл хөдлөх хөрөнгөөс бүрддэг үл хөдлөх хөрөнгийн багцыг солонгоруулах юм.

“DTZ” компанийн ажиглагчдын мэдээлж буйгаар, Ази, Номхон далайн бүс нутаг дахь Хятадын хөрөнгө оруулалтын гол объект нь Сингапур, Токио болон Сидней хот болох бол Европт Лондон, Берлин, Франкфурт, Парис болох аж. Америкт уламжлалт Нью-Йорк хотоос гадна Чикаго, Лос-Анжелес, Сан-Франциско, Вашингтон болон Торонто хотын үл хөдлөх хөрөнгүүдийг  худалдан авах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан