Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
”Галаар тоглож байна” гэж Эрдоган Путинд сануулав

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг дэмжих нь “галаар тоглож байгаатай” адил гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд сануулав.

"Терроризмтой тэмцэх ажиллагаанд хоёр нүүр гаргаж, урваж шарвах нь галаар тоглож буйтай адил юм" гэж Путин мэдэгдсэнтэй холбогдуулан Эрдоган уг мэдэгдлийг хийсэн байна.

Төрийн терроризмыг хэрэгжүүлж буй Асадыг дэмжих нь Сирийн 380 мянган иргэний амь насанд халтай бөгөөд галаар тоглож байна гэсэн үг юм гэж тэрбээр Туркийн зүүн хойд нутгийн Байбурт мужид байх үеэрээ мэдэгджээ.

Мөн тэрбээр, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх нэрийдлээр олон улсын хууль ёсны эрхийг авч, үйл ажиллагаа явуулж байгаа Сирийн сөрөг хүчинд цохилт өгөх нь мөн адил галаар тоглосон үйлдэл юм гэж мэдэгдсэн байна.

ОХУ нь Туркийг зохисгүй байдлаар буруушааж байгаа бөгөөд ОХУ-д шударга хандсан Туркийн иргэдэд асуудлыг тохох нь мөн галаар тоглосон хэрэг юм гэж тэрбээр мэдэгдэв.

Туркийн дипломат эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн лхагва гарагт Туркийн 26 бизнес эрхлэгчийг Оросын цагдаа нар баривчилж, Хар тэнгисийн Краснодар хотын шоронд хорьжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан