ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон ОХУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс Турк улстай дахин “СУ-24”-ийн талаар ярилцахгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Туркийн Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар ч гэсэн ОХУ-ын “СУ-24”-ийн талаар тайлбар хийсээр байна. Харин тус улсын Ерөнхийлөгч Таийп Эрдоган “Туркийн агаарын хилд нэвтэрсэн учраас ОХУ-ын онгоцыг сөнөөсөн” гэсэн байр суурьтаа хатуу зогсоно гэдгээ илэрхийлсэн бол В.Путин “Турк улстай дахин цэргийн болон гадаад дотоодын арга хэмжээнд хамтарч оролцохгүй гэх байр суурийг илэрхийлжээ.
Мөн ОХУ ойрын өдрүүдэд Турк Сирийн хилийн бүсэд хүч зузаатгаж, лалын дайчдыг эхний ээлжинд “бут сөнөөнө” гэдгээ мэдэгдсэн. Түүгээр ч барахгүй Газар дундын тэнгис болон Сирийн нутагт цэргийн ажиллагаа явуулахдаа танк, хөнгөн баллистик пуужин ашиглана гэдгээ илэрхийлсэн. Харин Турк улс ОХУ-аас эмээсэн байдалтай Сири Туркийн хилийн ойролцоо танк болон хуягт хүнд зэвсгүүдээ байрлуулсан байдалтай байна.