Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лондонгийн олимпын үеэр тарилга хийхийг хориглолоо

Олон улсын олимпын хорооноос “Лондон-2012” зуны олимпын үеэр элдэв төрлийн тарилга тамирчдад хийхийг хориглох болсон талаараа албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, долдугаар сарын 16-нд олимпын тосгоныг албан ёсоор нээсэн өдрөөс эхлэн наадмын хаалтын ёслол хүртэлх буюу наймдугаар сарын 27 хүртэлх хугацаанд дасгалжуулагч, албаны хүмүүс, эмнэлэгийн ажилчдыг тамирчдад ямар нэгэн тарилга хийхийг хоригложээ. Гэмтэл бэртэл авч зайлшгүй онцгой тохиолдол гарч тарилга хийхээр болбол урьдчилан мэдэгдэж албан ёсоор тусгай мэдүүлгийн хуудас бөглөх ёстой гэнэ. Харин зөвшөөрөлгүй тарилга хийлгэсэн тохиолдолд тухайн тамирчны тэмцээнд орох эрхийг нь хасахаар болжээ.

У.Бадам

0 Сэтгэгдэл
Амьсгалах агаартай, уух устай, аюулгүй амьдрах хоттой болцгоое ОЛУУЛАА АН-аа дэмжье
ardchilsan nam tur bairih heregtei
ардчилсан намыг сонгоорой, залуусаа. хүн шиг амьдарч, улс шиг хөгжье ардчилсан намыг сонгоорой, залуусаа. хүн шиг амьдарч, улс шиг хөгжье
Хамгийн их уншсан