Австрали улсын Батлан хамгаалах яамнаас олон улсад явуулж байгаа цэргийн үйл ажиллагаатай холбогдуулан лалын дайчидтай дайтахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Харин энэ үйл явдлыг ОХУ болон Сирийн эрх баригчид ийнхүү тайлбарлав. Тэд “АНУ-аар дамжуулан сүүлийн жил хагас их хэмжээний газрын тос худалдан авч лалын дайчдыг санхүүжүүлж байсан болохоор дайтахгүй байгаа хэрэг” хэмээн шүүмжилсэн байна. Гэсэн хэдий ч нэг ч Австрали цэрэг Ойрхи Дорнодод лалын дайчдын эсрэг тулаанд нэгдэхгүй гэжээ. Харин АНУ үүнийг буруу сонголт хэмээн дүгнэжээ.
Энэ талаар Австралийн ерөнхий сайд Малколм Бурнбулл мэдэгдсэн бөгөөд цаашид ч ямар нэгэн ажиллагаанд Австрали улс цэрэг оролцуулахгүй гэсэн тайлбар хийсэн. Ийнхүү Автсрали улсын хувьд тайван амгалан байдлыг эрхэмлэж байгаа бололтой. Шар тивийн ард түмэн лалын дайчдын гарт өртөхийг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Мөн Франц улсад болсон террорист ажиллагаа тэдэнд нөлөөлсөн бололтой.