Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парламентад суудалгүй намууд Засгийн газрыг огцрохыг шаардав

Парламентад суудалгүй “Эх орончдын нэгдсэн нам”, “Хамуг Монгол хөдөлмөрийн нам”, “Иргэний хөдөлгөөний нам”, “Монголын либерал нам”, “Хөгжлийн хөтөлбөрийн нам” Засгийн газрын огцрохыг шаардаж буйгаа хэвлэл бага хурал хийж мэдэгдлээ.
Засгийн газрын гаргаж байгаа буруу шийдвэр болгоныг парламентад суудалгүй намууд эсэргүүцсээр ирсэн. Гэвч бодит байдлыг харах, ойлгох чадваргүй болсон хэмээн дээрх намын төлөөллүүд хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Эрдэнийн өөрийгөө шатаасан хэрэгт эрх баригчид хариуцлага хүлээх ёстой гэж тэд үзсэн юм. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын найруулга, М.Энхсайханы гэмт явуулгаар монгол хүний Үндсэн хуулиар олгогдсон эрхүүд хөсөрдөж, алдагдаж байгаа. Тиймээс Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан