Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
1111 каратын эрдэнийн чулууг олборложээ

Дэлхийд эрдэнийн чанараар хоёрт орох том алмазыг Ботсвана улсад олсон гэж “Lucara Diamond” компани мэдээллээ.

Ботсвана улсын нийслэл Габороне хотоос  хойш 500 кмт орших Карове уурхайд 1111 каратын эрдэнийн чулууг олборлосон байна. Ботсвана улсад олдож буй хамгийн том алмаз бөгөөд мөн нэг зуунаас урт хугацаанд олдсон хамгийн том олдвор юм байна.

3106 каратын “Куллинан” алмазыг 1905 онд Өмнөд Африкаас олборлож, 9 хэсэг хуваасны дийлэнх нь Их Британийн Эрдэнийн титэмд хадгалагдаж байна.

“Нэг зууны хамгийн том олдвор, 1000 гаруй каратын эрдэнийн чулуу олсны ач холбогдлыг хэтрүүлж болохгүй” гэж Канадын алмаз үйлдвэрлэгч “Lucara Diamond” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Уильям Лэмб хэлсэн байна.

Мөн 813 карат, 374 каратын хоёр цагаан алмазыг Карове уурхайгаас олборлосон тухай тэрбээр мэдэгдэв. “Дэлхийн түүхэнд олборлож байсан хоёр дахь, зургаа дахь том алмазыг олсон “Lucara” компанийн хувьд сайхан долоо хоног болж байна” гэж Лэмб нэмж хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан