Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Лалын улс”-ынхан Цагаан ордныг дэлбэлнэ гэж сүрдүүлж байна


Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн АНУ-д халдана, Цагаан ордныг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн дүрс бичлэг илгээж байна хэмээн гадаадын хэвлэлүүд мэдээллээ. Дүрс бичлэг дээр автомат буу барьсан сахалтай эр ингэж заналхийлсэн байна.
“Лалын улс зэвсэгт бүлэглэлийн ингэж заналхийлсэн дүрс бичлэгийн хагасыг л хүлээн авсан. Үл таних хоёр эрэгтэй Франц улс бол эхний золиос байсан, дараа нь АНУ болно гэж ярьж байна” хэмээн телевизийн Fox News телевиз мэдээлжээ.
Дүрс бичлэгийг америкийн Ойрхи дорнод хариуцсан мэргэжилтнүүд англи хэл дээр орчуулсан гэж телевиз мэдээлж байна.

Арваннэгдүгээр сарын 13-нд францын нийслэл Парист цуврал халдлага болж 129 хүн амь үрэгдэж 350 хүн шархадсан юм. Хэсэг хүн зоогийн газарт гал нээсэн бол Герман, Францын багуудын нөхөрсөг тэмцээнд болж байсан цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд гурван ч удаа дэлбэрэлт болсон юм. Мөн “Батаклан” театрт болж байсан рок концертын үеэр гал нээж хүмүүсийг барьцаалсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан