Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
500 ажлын байр нэмэгдүүлсэн “Сэлэнгэ” төв нээгдлээ

Л.БАТБААТАР

Монгол Улсын Засгийн газрын ажлын байр нэмэг­дүүлэх мөрийн хөтөлбөрийн  хүрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Сэлэнгэ” хүнсний зах өчигдөр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Хүнсний зах ашиглалтад орсноор эдийн засгийн хямралтай үед ажлын байрыг нэмэгдүүлсэн чухал алхам боллоо.

“Сэлэнгэ” хүнсний захын нээлтийн ажиллагаанд  Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцож хэлсэн үгэндээ “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гол нэрийн барааны үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд 31 аж ахуйн нэгжид 97 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Эдгээр 31 аж ахуйн нэгжийн нэг болох “Тайж” групп хүнсний “Сэлэнгэ” захыг барьж,  өнөөдөр ашиглалтад оруулж байна. Тохилог тав тухтай орчинд хүнсний бараа бүтээгдэхүүн болон бусад үйлчилгээг  нэг дороос авах боломжтой хүнсний зах нээлтээ хийлээ. Сонгинохайрхан дүүргийн иргэд хүнсний аюулгүй байдлыг хангасан чанартай бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх болсонд баяртай байна” гэв.

“Сэлэнгэ” хүнсний захын давуу талыг Аж үйлд­вэрийн яамны Жижиг дунд үйлд­вэрийн бодлогын хэрэг­жил­тийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн “Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг Сэлэнгэ аймгийн тариаланчид нийлүүлдэг. Нөгөөтэйгүүр, Сэлэнгэ аймгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бүтээгдэхүүнээ ямар нэгэн завсарын шат дамжлагагүйгээр Улаанбаатар хотод шууд борлуулах боломж нээгдэж байна. Ингэснээр, нийслэлийн иргэд үнийн нэмэгдэлгүйгээр эх орны эрүүл хөрсөнд ургасан, чанарын баталгаатай хүнсний ногоог худалдан авна. “Сэлэнгэ” хүнсний захад Сэлэнгэ айм­гийн сум бүрээс жижиг дунд үйлд­вэр эрхлэгчид  ирж бүтээг­дэхүүнээ борлуулна. Зөв­хөн төмс, хүнсний ногоо гэлт­гүй зөгийн бал, жимс жимс­гэнэ, даршилсан хүнсний ногоо тэргүүтнийг борлуулах юм” гэв.

Дотоодын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд тохиолд­дог нэг зовлон байдаг.  Энэ нь ижил төстэй бүтээгдэхүүнийг импортоор оруулж ирэн хямдаар борлуулж, дотоодын бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний үнийг унагадаг явдал юм. Энэ талаар Аж үйлдвэрийн яамнаас ямар бодлого барьж ажиллах вэ гэж асуухад  “Импортын ижил төстэй бүтээгдэхүүнээс дотоодын жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг татварын зохицуулалтаар хамгаалах болно. Энэ асуудал нь Аж үйлдвэрийн яамны эрхлэх хүрээнд хамрагддаг” гэж  Аж үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн хариуллаа.

“Сэлэнгэ” хүнсний захыг нэг жилийн хугацаанд барьж  ашиглалтад оруулжээ. Гурван давхар, бүрэн цутгамал хийцтэй уг барилгын нэг давхарыг төмс, хүнсний ногоо зарах зориулалтаар тохижуулсан байна. Хүнсний бүтээгдэхүүн болон төрөл бүрийн бараа худалдахаас гадна иргэдэд үйлчилгээ үзүүл­нэ. Үйлчилгээний төр­лийг дурдвал, үсчин гоо сай­хан, эмийн сан, банк, оё­дол, цайны газар байх аж. “Бүх­нийг нэг дорооос” гэсэн уриа­ны болзолыг “Сэлэнгэ” хүнс­ний зах бүрэн хангасан хэ­мээн нээлтийн ажиллагаанд оролцсон албаныхан онцолж байсан.
Нэгдүгээр давхарын  400 гаруй лангууны 170-д нь  Сэлэнгэ аймгийн ногоо­чид төмс, хүнсний ногоо худал­даалах аж.  Хүнсний  захын удирдлагууд  Сэлэнгэ айм­гийн ногоочдыг лангууны тү­рээс төлөхөөс чөлөөлсөн бай­на. Лангууны түрээсээс чөлөөл­сөн нь хүнсний ногоо худалдаалагчдад таа­тай боломжийг олгосон нь тодорхой. Газар тариа­лан­­гийн бүс нутаг болох Сэлэн­гэ аймгийн Зүүнхараа сумын иргэн Б.Буяндэлгэр “Өөрсдийн тарьсан төмс хүнсний ногоогоо завсарын шат дамжлаггүйгээр шууд хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Сэлэнгэ” захад лангуу авсан. Би лууван, манжин, байцаа тарьдаг. Лангууны түрээс төлөхгүй. Ус, дулааны хэрэглээний  мөнгө төлнө. Энэ нь нэг сарын 40 мянган төгрөг болно гэсэн.  Нэг килограмм төмс 700, манжин, лууван 1500, байцаа 1000-1200, ягаан сонгино 2400, бөөрөнхий сонгиныг 1300 төгрөгөөр тус тус зарж байна” гэлээ.

“Сэлэнгэ” хүнсний захын дэргэд  орчин үеийн шаардлага хангасан хүнсний шинжилгээний лаборатор ажиллана. Дэргэдээ хүнсний  шинжилгээний лаборатортой болохоор хүнсний бүтээгдэхүүнээ шинжлүүлэх гэж дүүргийн Мэргэжлийн хяналтын шинжилгээний лаборатор явах шаардлагагүй. Ингэснээр  бидний  цаг завыг ихээхэн хэмнэх болно гэж хүнсний бараа борлуулагчид хэлж байв.

“Энэ хүнсний захын дэргэд  ажиллах лабораторыг цаг үеийн шаардлагад нь нийцүүлж байгуулсан. “Сэлэн­гэ” хүнсний захын лабо­раторыг “Тайж” группийн харьяа Хүнс­ний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “Сайхан Монгол” институтын хүнсний шин­жилгээний нэгдсэн лабо­ратор мэргэжлийн удирд­лагаар хангаж ажиллах бол­но. Шинжээчдийг сургана. Онол арга зүй зааж өгнө. Тус хүнсний захад борлуулах хүнсний бүтээгдэхүүнүүдийг хурдавчилсан аргаар лабо­раторын шинжилгээ­нүүдийг хийнэ. Шаардлагатай гэсэн дээжийг нэгдсэн лабораторын нарийвчилсан шинжилгээнд хамруулна” гэж Хүнсний эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн “Сайхан Монгол” институтын гүйцэтгэх захирал Г.Оюун хэллээ.
Мөн тэрээр “Сайхан Монгол” институт өөрийн компа­нийн харьяа лабора­торуудыг технологи, удирд­лага арга зүйгээр хангаж ажил­ладаг. Өөрөөр хэлбэл, худал­дан борлуулагдахаар орж ирсэн хүнсний бүтээг­дэхүүнд лабораторын нарийн хяналт, шинжилгээ хийж, аюулгүй баталгаат хүнсээр иргэдэд үйлчилдэг” гэв.

Аливаа бүтээн байгуулалт хийснээр ажлын байрыг бий болгож эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг. “Сэлэнгэ” хүнсний зах ашиглалтад орсноор хэчнээн ажлын байр бий болгосон тухай  “Сэлэнгэ” хүнсний захын гүйцэтгэх захирал Л.Ганчимэг “Хүнсний  зах ашиглалтад орсноор 500 хүнийг ажлын байртай болгосон. Цаашдаа захыг өргөжүүлж ажлын байрыг 300-гаар нэмэгдүүлнэ. Монголын хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнийг шат дамжлагагүйгээр хэрэглэгчдэд борлуулна. Ашигтай талбай нь 4000 ам.метр, 300 автомашины зогсоолтой, бүрэн камержуулсан болон дохиоллын системтэй орчин үеийн шаардлагад нийцсэн хүнсний зах юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллана” гэв.
Ийнхүү хотын төвөөс алслагдсан Сонгинохайрхан дүүрэгт орчин үеийн шаардлага хангасан хүнсний зах ашиглалтад орсноор тус дүүргийн хэрэглэгчид боломжийн үнээр, чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах боломж нээгдэж байна.

0 Сэтгэгдэл
ovoo doo chenj menj gej une hoorogdohgui ydarsan olondoo bolomjiin uneer toms nogoogoor hangaval hen hendee heregtei shuudee ???
Хамгийн их уншсан