Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар “дээрэмдэх” заалтыг хүчингүй болгов

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд УИХ өнгөрсөн долдугаар сард өөрчлөлт оруулсан. Гэвч, энэ өөрчлөлт иргэний газар эзэмших,  шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчиж байгаа гэдэг шалтгаанаар Үндсэн хуулийн цэцэд очсон юм. Харин цэц өчигдөр дунд суудлын хуралдаанаар нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болголоо.

Тухайлбал, УИХ дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар гаргуулахаар харилцан тохиролцож болохоор зааж, ийнхүү тохиролцсон бол гагцхүү нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн захирамж гарснаар газрыг албадан дуудлага худалдаагаар худалдахаар зохицуулсан байсан юм. Уг зохицуулалт нь иргэний газраа захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг шүүхийн хяналтаас гадуур байх боломж бий болгож улмаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг, мөн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж өчигдрөөс эхлэн тус хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан