Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Л.Энх-Амгалан: Хөгжлийн банкнаас цөөнгүй “но” илэрсэн

Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн банкинд хийсэн шалгалт, Чингис, Самурай бондын зарцуулалтад шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах ёстой байсан. Гэсэн ч тус хуралдаанд Ардчилсан намын гишүүд оролцоогүйгээс тус хурал хойшлоод буй.  Хурал хойшилсон цаад шалтгаан, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Хамтарсан байнгын хорооны хуралдаанаар тун чухал шалгалтын дүнг хэлэлцэх байсан. Ямар шалтгаанаар ажлын хэсгийн гишүүд хуралд оролцохоос татгалзсан бэ?
-УИХ-ын даргын захирамжаар Хөгжлийн банк, Чингис, Самурай бондын зарцуулалтад шалгалт оруулж нягтлахаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн ахлагчаар миний бие гишүүдээр УИХ-ын гишүүн Г.Батхүү, Ц.Баярсайхан, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Г.Уянга, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Б.Гарамгайбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгаа юм. Мөн дэд ажлын хэсэг дээр Монголбанк,  Үндэсний аудитын газар, Сангийн яамны төлөөлөл багтсан. УИХ-ын гишүүд тодорхой байгууллагыг шууд шалгах боломжгүй тул шалгалтын дүнг Үндэсний аудитын газраас шалгалт оруулж, хоёр удаа дүгнэлт гаргасан байдаг юм. Мөн Сангийн яамнаас Хөгжлийн банкийг шалгасан дүгнэлт ч гарсан. Хамтарсан байнгын хорооны хуралдаанд танилцуулах ажлын хэсгийн дүгнэлт нь Үндэсний аудитын газраас гаргасан хоёр дүгнэлт, Сангийн яамны дүгнэлт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлт нэгтгэгдсэн дүгнэлт байх юм.

Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг таван удаа хуралдаж дүгнэлтээ ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлсэн. Энэхүү дүгнэлтэд гарын үсэг зурсан гишүүд бол миний бие Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Г.Уянга нар гарын үсэг зурсан байна. Харин АН-ынхан Г.Батхүү, Х.Болорчулуун, Я.Санжмятав, Б.Гарамгайбаатар гарын үсэг зурна гэсэн. Сураггүй л байна.

-АН-ынхан дүгнэлтэд гарын үсэг зурахгүй, байнгын хорооны хуралд суухгүй байгаа байгаа нь цаанаас захиалгатай гэх мэдээлэл байна л даа?
-Харин их хачирхалтай байгаа биз. Миний сонссон мэдээллээр УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “Хөгжлийн банк, Чингис, Самурай бондын зарцуулалтад хийсэн шалгалтын дүгнэлтийг бүлгийн хурал дээр хэлэлцэж байж дараа нь байнгын хороонд ор” гэсэн чиглэл өгсөн гэсэн. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ямар нэгэн байдлаар бүлгийн хурлаар орж, бүлгээс чиглэл авна гэдэг нь хэтэрхий улстөржсөн асуудал юм.

-Дүгнэлтэд Увс аймгийн 3.2 километр замын төсөвт өртөг нь хоёр тэрбум байсныг 27 тэрбум болгосон зэрэг цөөнгүй томоохон зөрчил илэрсэн гэсэн. Илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Зөрчил маш их илэрсэн шүү дээ. Увс аймгийн асуудлаас эхлээд тендерийн тухай хуулийг зөрчсөн маш олон зүйл байгаа. Ирэх долоо хоногт АН-ынхан хуулийн дагуу асуудалд хандахгүй бол бидний хэдэн гишүүн шалгалтын нэгдсэн дүгнэлтийг олон нийтэд ил болгоно.

-Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтүүд хоорондоо багагүй зөрсөн гэсэн үнэн үү. Илэрсэн зөрчлөөс жишээ дурьдаж болох уу?
-Өмнө гаргасан дүгнэлтээ үгүйсгэсэн зүйл бол бий. Жишээ нь: тус газраас нэг байгууллага дээр хоёр удаа шалгалт хийгээд гаргасан дүн нь хоорондоо тэс зөрсөн. Мөн Үндэсний аюулгүй байдлын газраас гаргасан зөвлөмжийг зөрчсөн баримт материалууд ч байгаа. Сангийн яамнаас хийсэн шалгалтаар Хөгжлийн банкны удирдлагууд зам барих тендерт тусгай зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулж санхүүжилт өгсөн тохиолдол байгаа. Төсөвт өртөг нь бага мөртлөө хэрэгжилтийн явцад өртөг нь огцом нэмэгдсэн төслүүд цөөнгүй байна лээ. Эдгээр асуудлыг хуулийн байгууллага шалгах биз.

Эдгээр асуудлыг хоёр байнгын хорооны хуралдаанд танилцуулна. Дахин сануулахад  ирэх лхагва гаригт хуулийн дагуу энэхүү асуудлыг хэлэлцэхгүй энэ бүх мэдээллийг олон нийтэд ил болгоно.

http://www.zaluu.com/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан