Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Халдлага үйлдсэн байж болох сэжигтэн Парист үхсэн байхыг нь олжээ


Францын нийслэл Парист арваннэгдүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө халдлага үйлдэж олон хүний аминд хүрсэн хэргийг зохион байгуулсан хэмээн сэжиглэж байсан Абдельхамид Абаауд гэгч Сен –Денид хүчнийхэн ажиллагаа явуулах үед амь үрэгдсэн байхыг нь олжээ.

Хүчнийхэн 18-ны өглөөгүүр Парисын хойт хэсэг Сен-Денид орон сууцны байшингийн гуравдугаар давхар луу дайрах үед хүчтэй дэлбэрэлт болсон байна. Үүнийг амиа золиослогч эмэгтэй, дэлбэрэх бодистой бүсээ дэлбэлсэн гэж үзэж байна. Харин Абааудагийни цогцос энэ байранд нуранги дор байжээ.
Сен-Дени дэх байраа алан хядагчдад түрээслүүлсэн, францын иргэн нь 2008 онд хүн амины хэргээр найман жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэнэ. Тэрээр францын нэгэн хэвлэлд “Байрыг нь түрээсэлсэн хүмүүсийг алан хядагч гэж  юу ч мэдээгүй” гэжээ.
Парисын прокурор Франсуа Моленс Сен-Денид байсан алан хядагчид дахиад нэг аймшигт халдлагад бэлтгэж байсан гэж мэдэгдсэн байна.

Францын нийслэл Парисын умард дахь дагуул хот Сен-Денид 18-ны өглөөгүүр хүчнийхэн ажиллагаа явуулж алан хядагч таван хүнийг баривчилсан бол цагдаагийнхантай буудалцах үеэр дөрвөн хүн нь алагдсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан