Жил бүрийн арваннэгдүгээр сарын дундуур АНУ-д бүх бараа, бүтээгдэхүүн зад хямдардаг томоохон худалдан авалт болдог. Бараа бүтээгдэхүүний үнэ 70,80 хувь хямдарч дэлхийн өнцөг булан бүрээс Америкийг жуулчид зорьсоор байгаа аж. Энэ жилийн хувьд томоохон худалдаа наймааны компани оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Энэ долоо хоногийн амралтын өдөр эхлэх “хар баасан гараг”-ийн худалдааны үеэр 8000 орчим газар, 30 байгууллага тодорхой хэмжээний хямдралтай худалдаа явуулахаар болсон байна. Талархлын баярын дараа, зул сарын өмнөх худалдаа гээд энэхүү дэлхийн томоохон хямдралтай худалдааг явуулах нь жилээс жилд олон хүмүүсийг хамарч өргөжсөөр байгаа том арга хэмжээ билээ. Худалдан авсан бүхэн хямдралтай бэлэг давхар дагалдуулдаг ч байгууллага бий. Томоохон худалдааны төвүүд долоо хоногийн турш дүүрэн хүнтэй, хөл хөдөлгөөн ихтэй ачаалалтай ажилладаг.