Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нигерийн зах дээр дэлбэрэлт болж 32 хүн амиа алджээ

Нигерийн хэвлэл болон Африкийн хэвлэл мэдээллийн агентлагууд урьдчилсан байдлаар тоолоход 32 хүн амиа алдаад байгааг дамжууллаа. Тодруулбал, Нигерийн зүүн хойд нутгийн бүтээгдэхүүний зах дээр дэлбрэлт болж олон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Халдлагыг одоогийн байдлаар тус улсын Боко Харам бүлэглэл үйлсэн гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж.

“Аль-Жазийра” агентлагийн мэдээлж байгаагаар олон хүн хүнд шарх авсан гэжээ. Нигерийн Ёола хотод болсон дээрх халдлага Адамавагаас холгүй байрладаг юм байна. Өнгөрсөн сарын 24-ний өдөр Ёола хотод мөн адил дэлбрэлт болж 27 хүн амиа алдсан юм. Улс орнуудаас Нигерийн эрх баригчид тусламж хүсч байгаа гэнэ.
Боко Харам бүлэглэл Нигерийн газар нутгаас арчигдах дөхөж байгаа учраас ийнхүү олон нийтийн газарт халдлага зохион байгуулж байхыг үгүйсгэх байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан