Өнөөдөр үүрээр 4:30 цагт Парисын Saint-Denis дүүрэгт болсон цагдаагийнхантай буудалцсан гэмт бүлэглэлийн гишүүдээс хоёр алан хядагч нь газар дээрээ алагдаж, 5 нь баригдсан тухай мэдээллийг дөнгөж сая Францаас хүлээн авлаа. Алагдсан хоёрын нэг нь эмэгтэй хүн өөрийгөө дэлбэлж амиа хөнөөсөн байна. Эдгээр алан хядагчид орон сууцны 3 давхарт бүгж байсан гэнэ. Хүчнийхэн аюулгүй байдлын үүднээс тус барилгаас иргэдийг гаргах явцад буудалцаан болж хэд хэдэн цагдаа шархадсан байна. Баригдсан террористуудыг ADN шинжилгээгээр хэн болохыг нь тодорхойлох гэнэ.
Хоёр алан хядагч хүчнийхэнтэй тэмцэлдэн байранд бүгж байсан бол тун саяхан тэднийг устгаснаар энэ удаад гэмт этгээдүүдийг аюулгүй болгожээ. Одоо баригдсан хийгээд амь үрэгдсэн хүмүүсийг хэн байсныг тодруулах л үлдээд байна.