Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Хятадын түшмэлүүдийг гольф тоглох, нууц амрагтай байхыг хориглолоо

Хятадын эрх баригчид авлигатай тэмцэх ажлынхаа хүрээнд төрийн албан хаагчдыг ёсзүйтэй байлгах үүднээс шинэ журам гаргасан байна. Энд “Намын гишүүд олон нийтийн болон хувийн эрх ашгаа ялгаж, нийгмийн сайн сайхны төлөө шударгаар цуцалтгүй хөдөлмөрлөх ёстой” гэж заан ХКН-ын 88 сая гишүүнд тараасан гэж мэдээлжээ.
Намын гишүүд ёс суртхуунтай байх ёстой гээд тансаг хоол зооглох, гольф тоглох, гэр бүлээс гадуур бэлгийн харилцаа тогтоох, нууц амрагтай болж гэр бүлээ мэхлэхийг хоригложээ.
Үүний зэрэгцээ албаны зүйлсийг хувийн зорилгоор ашиглах, нууц задлах, хувийн ажлаа албаны байдлаа ашиглан бүтээх зэргийг хатуу хориглосон байна.
Си Зинпинь 2013 оны гуравдугаар сард БНХАУ-ын даргаар сонгогдсоныхоо дараанаас авлига хээл хахуультай тэмцэж ийм зөрчил гаргасан л бол төрийн албаны хамгийн бага тушаалаас эхлээд өндөр албаныханыг ч хайр найргүй цээрлүүлж байгаа юм. Энэ ажлынхаа хүрээнд тэрээр төрийн албан тушаалтнуудын тансаглалыг болиулахаар шийдвэрлэж авсан олон арга хэмжээний нэг нь 2014 оноос гольфийн шинэ талбай байгуулахыг хориглосон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан