Фэйсбүүкийн хэрэглэгч Perle Van өөрийн цахим хуудсандаа Парист болсон бас нэгэн халдлагын талаар бичжээ.
Тэрээр "Өнөө өглөө 4:30д Парисын хойд Saint-Denis дүүрэгт сэжиг бүхий хүмүүсийг зогсоож шалгасан цагдааг буудан алж, 5 дээш нүүрээ хаасан автомат буутай этгээдүүд тасралтгүй буудалцан хотыг айдас аймшигт дахин автуулав. Энэ тухай нэгэн эмэгтэй маш их айж сандран утсаар мэдэгдэхэд, энэ дүүргийн Republique гудам Basilique сүмийн талбайг 4цаг 40д хүчнийхэн ирж хамгаалалтанд авч бүслэн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулан одоо болтол хаалттай байна. Энэ дүүрэгт байх Стадионд өчигдөр орой Англи-Францын хөл бөмбөгийн нөхөрсөг тоглолт болж Хан хүү Williams, Английн ерөнхий сайд David Cameron нар ирж оролцон нээлт хийсээн.
Salah Abdeslam 26 настай, \өмнөх бичлэг дээр зургий нь оруулсан\ Abdelhamid Abaaoud 27 настай Марок гаралтай Белгийн иргэн \зураг\, энэ нөхөр урьд нь Сирид очиж өчнөөн олон энгийн хүмүүсийг алж тамлаж байгаагаа бичлэг хийж нетээр цацаж байсан ба энэ бүх террорист халдлагыг зохион байгуулсан болох магадлалтай тул энэ хоёр этгээдийг хайж байгаа. Магад ч үгүй тэд өчигдөр стадионд орж халдлага хийх боломжгүй байсан болохоор энэ дүүрэгт аллага явуулхаар бэлдсэн байж болох тул маш өндөржүүлсэн бэлэн байдал байна. Оршин суугчдын хийсэн бичлэгүүд байгаа ч фб-рүү хуулагдаж өгөхгүй байна, үнэхээр аймаар Бурхан минь, өөр хэлэх үг олдохгүй байна..." хэмээн бичсэн юм.
Харин энэ талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж эхэлсэн юм. Тухайлбал Оросын цахим сайтад эл үйл явдлын талаар ийн нийтэлжээ.
Францын нийслэл Парисын умард дагуул хот Сен-Денид энэ 18-ны өглөөгүүр хүчнийхэн ажиллагаа явуулж алан хядагч таван хүнийг баривчилсан бол цагдаагийнхантай буудалцах үеэр дөрвөн хүн нь алагджээ. Амь алдсан алан хядагчдын нэг нь дэлбэрэх бодистой бүс бүсэлсэн амиа золиослогч эмэгтэй байжээ.
Ажиллагааны үеэр цагдаагийн дөрвөн ажилтан шархадсан, нэг ажилтан амь алдсан гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа ч үүнийг албан ёсоор батлаагүй байна.
Энэ сарын 13-нд нийслэл Парист цуврал халдлага үйлдсэн байж магадгүй хэмээн сэжиглэсэн хүмүүсийн нуугдаж байгаа гэсэн байр луу хүчнийхэн дайрах үеэр имй явдал болсон байна.