Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Аль улс хэдий хэмжээний зэвсэг худалддаг вэ


Дэлхийн зэвсгийн худалдааны шинжилгээний төвийн гаргасан дүнгээр манай гариг дээр 2014 онд нийтдээ 74,25 тэрбум ам.долларын зэвсгийн худалдаа наймаа хийсэн  нь хүйтэн дайнаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Харин 2011 оны дүнгээр дэлхий дахин нийтдээ 60,364 тэрбум, 2012 онд 58,352, 2013 онд 57,2  тэрбум долларын зэвсэг наймаалцаж байсан юм байна.

Бүхэлд нь авч үзвэл дэлхий дахины  зэвгийн экспорт 2011-2014 онд 250,168 тэрбум ам.доллараар өссөн байна.

2014 онд зэвсгийн наймаа ингэж огцом өссөнийг шинжээчид АНУ-гаас Ойрхи Дорнодын орнууд, ялангуяа Саудын Арабтай зэвсэг нийлүүлэх томоохон гэрээ байгуулсантай холбоотой гэж үзэж байна. АНУ-ын зэвсэг, цэргийн техникийн экспорт үнэхээр 2013 онд 17,567 тэрбум ам.доллараар өсчээ.

Гадаадад зэвсэг худалдаалдаг орнууд

Нэгдүгээр байр: АНУ 2014 онд 30,385 тэрбум ам.долларын зэвсэг, цэргийн техник экспортолсон нь дэлхийн нийт зэвсгийн наймааны 40,9 хувь болж байна. Энэ улс 2011 онд 25.713 тэрбум, 2012 онд 23,603 тэрбум долларын зэвсэг худалдсан байна.

Хоёрдугаар байрт: ОХУ орж байна. Орос улс 2010-2014 онд дэлхий дахинаа худалдсан нийт зэвсгийн 27 хувийг наймаалж дэлхийн 56 оронд зэвсэг нийлүүлдэг байна. Энэ дөрвөн жилд Оросын зэвсгийн наймаа 37 хувиар өсчээ.

Зэвсэг худалдаалдаг орнуудын жагсаалтын эхний 10 байрыг АНУ, ОХУ, Франц, Их Британи, Герман, Итали, Израиль, Швед, Испани, Хятад эзэлж байна.
Энэ орнууд 2014 онд наймаалсан бүхий л зэвсэг, цэргийн техникийн 89,90 хувь буюу 66,840 тэрбум ам.долларын зэвсэг гадаадад худалдсан байна.
Өнгөрсөн дөрвөн жилд энэ улсууд нийтдээ 222,593 тэрбум долларын зэвсэг гадаад оронд худалдаалсан байна.

Харин аль улсууд зэвсэг худалдан авдаг вэ.

Эхний байрыг Энэтхэг эзэлж нийит худалдан авсан зэвсгийн 10,76 хувь болох 7,987 тэрбум ам.долларын зэвсэг гадаадаас худалдан авсан байна. Энэтхэг сүүлийн дөрвөн жилд 28,777 тэрбум долларын зэвсэг гадаад орнуудаас худалдан авсан байна.

Хоёрдугаар байрт: Саудын Араб 7,439 тэрбум ам.долларын зэсэг худалдан авснаараа орсон байна.

Ингээд гадаадаас зэвсэг, цэргийн техник худалдан авдаг орнуудын жагсаалтын эхний аравт Тайвань, Австрали, Арабын Эмират, Их Британи, Турк, Ирак, Индонез, АНУ  оржээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан