ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн
Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна
У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Зөвлөлтийн дайдчын шарил дэлхийн 53 оронд бий
Энэ оны эхний 10 сард ОХУ-ын Батлан хамгаалах яам Оросын нутгаас өөр улс орны нутагт оршуулсан зөвлөлтийн10 мянга орчим цэрэг дайчны шарилыг олж эх нутагт нь авчран оршуулсан гэж БХЯ-ны Эх орноо хамгаалан амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх газрын дарга Владимир Попов мэдэгджээ.
“Өнгөрсөн 10 сарын хугацаанд гадаад орны нутаг дэвсгэрт байгаа цэрэг дайчдын 180 оршуулгын газрыг паспортжуулж, 9616 цэргийн булшийг тогтоон, 124 оршуулгын газрын сэргээн засварласан” гэж тэр хэлжээ.
ЗХУ-аас Германтай хийсэн дайнаар 26,6 сая хүний амь үрэгдсэн гэдгийг сануулаад “Дайны үед зөвлөлтийн арми, тэнгисийн цэргийн флот 12 сая дайчнаа алуулсан, 4,5 сая хүн сураггүй алга болж, олзлогсоноос 1,8 сая нь эх орондоо эргэн ирсэн. Эзлэгдсэн газар нутгаас 5,3 сая хүн олзны ажилд хөөгдөж явсны 2,2 сая нь амь үрэгдсэн” гэсэн байна.
Эх орны дайны үеийн 11 862 оршуулгын газар гадаад орны нутагт байгаагийн 6456 нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын нутагт байна гэжээ. Харин бусад орнуудын нутагт 5406 оршуулга байдаг гэнэ. “Энд зөвлөллтийн 4 сая цэрэг дайчдыг оршуулсны нэг саяынх нь нэр хаягийг тогтоосон” гэсэн байна.
Зөвлөлтийн цэрэг дайчдын шарил, оршуулгын газар дэлхийн 53 орны нутагт байгаагийн дотор Итали, Герман, Финлянд, Польш, Чех, Словак, Унгар, Румын, Монгол, Япон, Хятад, Латви, Турк, Словени, Серб, АНУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн буюу хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудын нутагт байдаг байна.
ОХУ амь үрэгдсэн дайчдын оршуулгыг олж тогтоох, бөөнөөр болон нэр хаяггүй оршуулсан газрыг малтаж цэрэг дайчдын нэр хаяггийг тогтоох ажлыг энэ орнуудтай Засгийн газар хоорондын болон Олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хийж байгаа юм.

0 Сэтгэгдэл