Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
В.Путин: “Их-20”-Д лалын дайчдыг санхүүжүүлдэг улс ч бий

Б.БААТАР

Турк улсад болж байгаа “Их-20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гэнэтийн мэдэгдэл хийсэн байна. Тэрээр лалын дайчдыг нийт 40 улс санхүүжүүлдэг, тэдний дунд “Их-20”-ийн улс орон хүртэл байгаа гэжээ. Өнөөдөр дэлхийд хөгжил дэвшлээр тэргүүлдэг “Их-20”-ийн улс орнууд терроризмын эсрэг хамтдаа нэгдэхээр чухал яриа хэлэлцээр өрнүүлж, энэ сэдвийн дор чин сэтгэлээсээ нэгдэж байгаа ч бидний дунд дүр эсгэгчид сууж байна гэдгийг В.Путин шууд хэлэв. Энэхүү мэдэгдэлдээ тэрээр өөрөө хариуцлагатай хандана гэдгээ илэрхийлж, ОХУ-ын Тагнуулын төв газраас дээрх баримт нотолгоог цуглуулсан хэмээв.

В.Путин “Миний олж мэдсэн мэдээлэл, баримтаар ИСИС, ИГИЛ зэрэг террорист бүлэглэлүүд нэгдсэн нэг удирдлагатай буюу Лалын ахан дүүс нэрийн дор үйл ажиллагаа явуулаад зургаа, долоон сар болсон байна. Гэхдээ өнцөг булан бүрт их нарийн зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулсаар байгааг дурдъя. Нэг хэсэг нь хөрөнгө оруулагчдад хандан санхүүжилтээ шийдвэрлэж байхад нөгөө хэсэг нь зэвсгээ тасралтгүй татаж, хангаж байх жишээтэй. Бидний олж мэдсэн энэхүү санхүүжилт гэх мөнгө нь нийт 40 улсаас ирсэн байна. Тэдний зарим нь өнөөдөр бидний дунд ичгүүргүй царайлаад сууж байна” хэмээн сэтгүүлчдэд хандан хэлжээ.

Эхний ээлжинд В.Путин хууль бусаар газрын тос борлуулах үйл явцыг таслан зогсоох хэрэгтэй гэж үзжээ.Учир нь энэ бол тэднийг санхүүжүүлэх гол орлого болж байгааг цохон тэмдэглэсэн байна. Лалын дайчид түүхий газрын тос худалдаалж, мөнгө олж байгаа нь үнэн. Харин тэд мөнгөө авахын оронд хоол хүнс, зэр зэвсгээр бартер хийсэн баримт хүртэл байгаа гэдгийг В.Путин хэлэв. ОХУ-ын хиймэл дагуулаас авсан зураглалд лалын дайчид ямар улсад газрын тос худалдаалж байгааг баримт нотолгоотой харуулж болохыг хэлээд “Та нар ичихгүй бол бид булайг чинь дэлгэнэ шүү. Битгий худлаа нүүрэн дээр инээгээд байгаарай” хэмээн хатуухан сануулав.

Олон улсад терроризмын эсрэг улс орнууд нэгдэх биш харин ч тэднээс газрын тос худалдан авч, санхүүжүүлж байгааг хэвлэл мэдээллийнхэн ихээхэн сонирхож эхэлсэн байна. Тэр дундаа В.Путиний нэр хүнд НҮБ-ын төв байранд болсон 70 дахь удаагийн ойн дээд хэмжээний уулзалтаас хойш өссөөр байгааг онцолжээ. Өнөөдөр Турк улсад болж байгаа “Их-20”-ийн уулзалтаар В.Путиний нэр хүнд өсч, түүний нөлөө дэлхийд өргөжин тэлсээр байгааг барууны хэвлэлүүд ч онцолж байна. Терроризмын эсрэг улс орнууд ямар байр суурь баримталж буй нь хамгийн чухал бөгөөд их гүрнүүд эхний ээлжинд терроризмын эсрэг тэмцэх бол хууль бус газрын тосны наймааг зогсоох ёстой гэж В.Путин мэдэгджээ.
В.Путин Сирийн Засгийн газартай хамтран лалын дайчдын эсрэг тэмцэхээ дахин мэдэгдээд ОХУ-ын зэр зэвсэг Сирийн энхтайвны төлөө, терроризмын эсрэг байх болно гэдгийг дурджээ. Нөхцөл байдал дээр зарим нэг зэвсэглэсэн хүчин лалын дайчдын эсрэг тэмцэхэд хэрэгтэй буу зэвсгээр хангахыг ОХУ-аас хүсэж байгааг мөн В.Путин хэлж, лалын дайчдыг удахгүй гарах гарцгүй болгох талаар анхаарууллаа. Энэ удаагийн уулзалтаар В.Путин “Бидэнд АНУ, Европын холбооны орнууд Саудын Араб, Турк Иран зэрэг улс терроризмын эсрэг тэмцэхэд дор бүрнээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна” хэмээсэн. Түүний хийж байгаа тэмцэл дан ганц Сири ОХУ-аас хамаарахгүй гэдгийг цохон тэмдэглэв. Дэлхий нийт өнөөдөр л лалын дайчдыг дарж авахгүй бол дэлхийгээр нэг тархах аюултай, ердөө маргааш бидний гэрийн гадаа хүрээд ирэх эгзэгтэй байдалд байгааг ухаарч, ойлгох хэрэгтэй талаар эх сурвалжууд В.Путинг дэмжин мэдэгдсэн.

Барууны орнууд асуудалд өнгөцхөн хандаж Сири дэх ОХУ-ын үйл ажиллагааг шүүмжилдэг байсан үе өнгөрч. Нэгэнт лалын дайчдын эсрэг тэмцэх нь үнэн гэдгийг Франц улсад болсон террорист халдлага баталж, ОХУ зөв зүйлийн араас явж байгааг бага ч гэсэн  тэд ойлгосон бололтой. Гэхдээ лалын дайчдыг бөмбөгдөж биш тулалдах ёстойг хэмээн В.Путин ерөнхий гаргалгаа гаргасныг ажиглагчид магтаж байна. Нэг хэсэг нь өшөө авах нэрийдлээр Сирийн газар нутагт бөмбөг хаяж байхад тэдэнд гүн эмгэнэл илэрхийлээд байсан улс орнууд нь санхүүжүүлээд “гараа тосоод” газрын тос гуйгаад сууж байх жишээтэй. Энэ байдлыг олж мэдсэн ОХУ их гүрнүүдэд хандан нэгдсэн журмаар лалын дайчидтай тэмцэх хэрэгтэйг хэлжээ.

В.Путин Турк улсад хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Египтийн хойг Синайд болсон ОХУ-ын онгоцны осолтой холбоотой асуултанд эмзэглэж яваа гэв. Ослын талаар В.Путин “Одоог хүртэл яг баттай зүйл олж мэдээгүй ч сэжиглэж таамаглаж байгаа хэд хэдэн зүйл бий” гэсэн тодорхой бус хариулт өгсөн. Гэхдээ тэрээр үнэнийг олж мэдэх болно, энэ удаагийн осол Украины бүс нутагт болсон осолтой холбоотой ч байж мэдэх талтай гэж.
 
Ямартай ч В.Путин “Их-20”-ийн улс орнуудаас лалын дайчдыг санхүүжүүлдэг талаар чухал мэдэгдэл хийж, яг ямар улс орон санхүүжүүлдэг талаар баримт дэлгэхээс татгалзсан. Гэхдээ хөшигний цаана ямар тохироо, хэлэлцээр болж байгаа нь нууц хэвээр үлдлээ. Магадгүй лалын дайчдын эсрэг улс орнууд нэгдэж чадах юм бол зөвхөн газрын тосны төлөө аян дайн хийж байгаа лалын дайчдын хувьд хагас жилийн дотор ялагдал хүлээж бүрмөсөн устаж үгүй болох магадлалтай юм. Хэвлэлүүд болон шинжээчид лалын дайчдыг АНУ, Турк, Израиль, Саудын Араб, Катар гэсэн улс орнууд санхүүжүүлдэг байх өндөр магадлалтай гэдгийг онцлон тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан