Мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгож, зээлийн өр, орлогын харьцааг шинэчлэн тогтоолоо
Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг Гандантэгчэнлин Хийдэд заллаа
Голомт банк “Lady Entrepreneur-2025” шагнал гардуулах арга хэмжээг хамтран зохион байгууллаа
Хөвсгөл нуурт хар хил гарчээ
Сэлбэ дэд төвийн 4362 айлын орон сууц барих хоёр багц тендерийг өнөөдөр зарлалаа
Монголбанк: Хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авлаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Саальтын агуйн хадны зураг
Судлаачид Саальтын агуйн хадны зургуудын дүрслэл, арга барил, будаг хадгалагдан үлдсэн байдал нягтлан үзэж Өмнөд Сибирь, Байгалын цаад хэсгийн хадны зурагтай нэгэн үед буюу хүрэл зэвсгийн сүүл үед хамаарна гэж үзжээ. Мөн зарим судлаачдын үзэж байгаагаар хэсэг зургууд нь шинэ чулуун зэвсгийн үед ч холбогдож болохоор аж.
Баянхонгор аймгийн Баян өндөр сумын нутагт чулуун зэвсгийн баялаг дурсгал бүхий Чихэн агуйгаас баруун тийш хоёр км орчим зайд Саальтын агуй оршдог. Шаргал ногоовтор, хүрэн өнгийн үеүд бүхий карбонат чулуулгаас тогтсон нарийн хавцалд эгц урагшаа амсар нь хандсан энэ агуйн урт нь 12м, хамгийн өргөн хэсэг 4м.
Адарын өндөр 2.5м юм. Эртний хадны зураг эл агуйн зургууд шалнаас дээш 1.2-1.8м-ийн өндөр байрлалтай бөгөөд тэдгээрийг уг байрлалаар нь дөрвөн хэсэгт хуваан авч үзэж болно.Агуйн хойд хагасын хүнхэр хананд дүрслэгдсэн 21 хэсгээс бүрдэлтэй эхний бүлэг зураг сайн хадгалагдан үлджээ. Бүх зургуудыг бүдэг улаанаас тод улаан өнгийн будгаар зуржээ.
- Нэгдүгээр хэсэгт хүн төрхийн солбисон хоёр зурлага бүхий дүрсүүд зэрэгцэн оршино.
- Хоёр дахь хэсэг зурагнууд нь агуйн хойд талын бага зэргийн налуу хананд шалнаас харьцангуй дунд зэргийн өндөрт (1.2м) буй. Энэ хэсэгт есөн дурсгалтай бөгөөд эдгээр нь хүн хэлбэрийн дүрс, шугаман зураас, будагны толбоос бүрджээ. Хадгалагдан үлдсэн байдал эн адилгүй.
- Гурав дахь хэсэг зураг нь агуйн хойд талын хананы хүний тойм дүрс юм. Гэвч энэ нь он удаан жилийн хугацаанд зарим нь бүдгэрч мэдэгдэхгүй болжээ.
- Дөрөвдүгээр хэсэг зураг нь агуйн аманд ойрхон бий. Энд будагны толбо, хүний тойм дүрсүүд бүхий бөгөөд маш муу хадгалагдан үлдсэн. Бүтнээрээ үлдсэн хүний тойм дүрс байхгүй. Зурагны зураасны өргөн нь 18-20 мм байв.
Судлаачид Саальтын агуйн хадны зургуудын дүрслэл, арга барил, будаг хадгалагдан үлдсэн байдал нягтлан үзэж Өмнөд Сибирь, Байгалын цаад хэсгийн хадны зурагтай нэгэн үед буюу хүрэл зэвсгийн сүүл үед хамаарна гэж үзжээ. Мөн зарим судлаачдын үзэж байгаагаар хэсэг зургууд нь шинэ чулуун зэвсгийн үед ч холбогдож болохоор аж.
0 Сэтгэгдэл