Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Отгонбаяр: Энэ жил тоглолт хийхгүй

А.АКЭРКЭ

“13 жилийн өмнөх концертны хоёрдугаар анги энэ онд болж магад гэсэн шум яваад байна”, “Хурд”-ынхан удахгүй томоохон хэмжээний тоглолт хийхээр болж” зэрэг тус хамтлагийнхныг тоглолт хийхийг хүлээж суугаа фэнүүдээр даажигнадаг нэлээдгүй хүмүүс сошиал ертөнцөд байдаг. Гэвч удаа дараа хүсэлт тавьж буй фэнүүддээ ямар ч хариу өгөөгүй тэд өнгөрсөн бямба гарагт ӨМӨЗО-ы Хөх хотод очиж бүрэн хэмжээний тоглолт хийгээд ирсэн билээ. Удахгүй уулзацгаая ахан дүүс минь гэж ирээд тоглолтын зараа түгээсэн тэдэнд фэнүүд нь гомдол тавьсаар. Тиймээс бид энэ удаагийн “Үгийн солио” булангаараа тус хамтлагийн гитарчин, Монгол Улсын гаввяат жүжигчин Д.Отгонбаяртай холбогдож тоглолтын талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөх хотод тоглоод ирсэн сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцаач?
-Баярлалаа. Бид зүгээр бүрэн хэмжээний тоглолтоо хийгээд л ирсэн хэрэг. Тоглолт маань Өвөрмонголын Улаан театрт болсон. Биднийг их сайхан хүлээж авсан. Ер нь, очих болгонд л сэтгэл өндөр хүлээж авдаг даа.

-Тэрхүү тоглолтоо Улаанбаатарт хэдийгээр хийхээр төлөвлөсөн бэ. Тоглолтын зар хүлээж суугаа фэнүүд олон байх шиг ээ?
-Одоогоор төлөвлөсөн зүйл байхгүй байна. Он гаргаж байж л тоглох болов уу.

-Уран бүтээлийн хувьд олз омог ихтэй байна уу.
-“Нарлаг диваажин” гэдэг нэртэй шинэ уран бүтээл хийсэн. Цомгоо хэвлэлтээс ирэхийг нь хүлээж байна. Удахгүй ирчих байх. Энэ цомгоо сурталчлах тал дээр нэлээд анхаарч ажиллахаар төлөвлөсөн.

-Их сонин, содон нэртэй юм. Ямар утга агуулгатай юм бэ?
-“Нарлаг диваажин” дууныхаа нэрээр л нэрийдсэн хэрэг. Яривал их өргөн хүрээг хамардаг юм. Шинэ цомог ирэхээр тухтай уулзаж энэ талаар мэдээлэл өгье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан