Мөнгөний бодлогын хүүг 12 хувь болгож, зээлийн өр, орлогын харьцааг шинэчлэн тогтоолоо
Эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг Гандантэгчэнлин Хийдэд заллаа
Голомт банк “Lady Entrepreneur-2025” шагнал гардуулах арга хэмжээг хамтран зохион байгууллаа
Хөвсгөл нуурт хар хил гарчээ
Сэлбэ дэд төвийн 4362 айлын орон сууц барих хоёр багц тендерийг өнөөдөр зарлалаа
Монголбанк: Хоёрдугаар сард 645.1 кг үнэт металл худалдан авлаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд баярын мэнд хүргэлээ
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Д.Булганыг баривчилсан нь олон улсын шахалт уу
Б.ШИРНЭН
Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, нэрт улстөрч С.Зориг агсны гэргий Д.Булганыг 72 цаг саатуулсан гэж Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ. Харин өнгөрсөн бямба гарагийн шөнө гэрээс нь баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэх мэдээллийг Цагдаагийн ерөнхий газар бататгахгүй байна. Мөн түүнийг ямар үндэслэлээр саатуулсан талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзлаа.

Тэгвэл Олон улсын парламент хоорондын холбооны Хүний эрхийн хорооны ажилтан Киенер Нэллэн гэх эмэгтэй манай улсад энэ оны есдүгээр 16-19-ний хооронд ажиллаж, С.Зоригийн аллагатай холбоотойгоор улс төрийн нам, хүний эрхийн байгууллага, шүүх, цагдаа гээд олон байгууллагаар ороод, буцжээ. Тус бүрэлдэхүүн ирэх болсон шалтгаан нь УИХ-ын дэд дарга Олон улсын парламент хоорондын холбооны Хүний эрхийн хороонд өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдөр илгээсэн “С.Зоригийн хэрэгт хүний эрх талаас нь дүгнэлт гаргаж өгөөч” гэх хүсэлттэй холбоотой юм байна.
Ингээд тус байгууллагын Хүний эрхийн хороо нь С.Зоригийн аллагатай холбоотой дүгнэлт гаргасан байна. Гэвч, Монголд ирж ажилласан тус хороо аллагын мөрдлөгийн талаарх сүүлийн жилүүдэд болсон процесс, ирээдүйд хийгдэх мөрдлөгө зэргийн талаар мэдээлэл авч чадаагүй гэнэ. Учир нь, энэ хэрэг нууцын зэрэгт хамаарч байгаа тул манай талаас мэдээлэл гаргаж өгөөгүй байна. Мөн тэд одоогоор Монголын талаас С.Зоригийн хэрэг дээр 2013 оноос хойш есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа гэжээ. Гэхдээ хэргийг илрүүлэхэд аллага анх гарах үеийн гэмт хэргийн баримтууд буюу хурууны хээ, нотлох баримт зэрэг баллагдсан, эхнээс нь шинжлэх ухааны мөрдлөгө явуулаагүй зэрэг нь хэргийг цааш мөрдөхөд хүндрэл үүсгэж байгаа талаар дурдсан байна.
Харин хэргийг нууцын зэрэгт байлгах хэрэгтэй юу, гэдэг асуудал сөхөж, Монголын тагнуулын алба бүхэл бүтэн 17 жилийн турш энэ хэрэгт ингэж их оролцож байгааг ойлгохгүй байна гэжээ. Тиймээс хэргийн талаарх мэдээллийг нууц байлгах шаардлагагүй, УИХ-ыг Нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж үзэв.
Харин хэргийг цааш үргэлжүүлэн шалгахад нотлох баримт дутуу, мөрдлөгө явуулж байгаа хүмүүсийн ур чадвар бага, мөрдөн байцаагчийг байнга сольдог, тагнуулын байгууллага болоод улстөрчид хэрэгт оролцдог, хэрэг гарснаас хойш удаан хугацаа өнгөрсөн, хариуцаж авсан газрууд тус бүрийн хариуцлагаа ухамсарлаж чаддаггүй гэх мэт сөрөг хүчин зүйлс нөлөөлж байгааг онцолжээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар хэрэг илрүүлэх хугацаа зааж, хэргийн цаад эзэн гэхээс илүүтэй, аллага үйлдсэн этгээдийг эхлээд илрүүлэх хэрэгтэй гэв. Ингэхийн тулд хөлсний алуурчин мөрдөх олон улсын сургалтад хамрагдах хэрэгтэйг онцолжээ. Үгүй бол манай мөрдөгчид зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн хэргийн мөрдлөгийг цааш үргэлжүүлж байгаа нь учир дутагдалтай гэсэн дүгнэлтэд хүрч.
Мөн хамгийн чухал нь С.Зоригийн аллагатай холбоотойгоор ар гэрийнхнийг нь ч гэсэн шалгах нь зөв гэсэн зөвлөмж гаргасан байгаа юм.
Харин ойрын эх сурвалжийн мэдээлснээр Д.Булганыг С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор шалгаж байгаа ч батлан даалтад гаргаад байсан гэх мэдээлэл байна. Тэрээр батлан даалтад байх хугацаандаа Монгол Улсын хилээр гарах эрхгүй ч 2-3 удаа хил нэвтэрсэн байж болзошгүй гэнэ. Тиймээс түүнийг саатуулсан байж болох юм.
Түүнчлэн Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 4-т “Зөрчил гаргасан этгээдийг ноцтой хор уршиг бий болгоход хүргүүлэхгүй байх зайлшгүй шаардлагатай тохиолдолд харьяалах шүүхэд албан ёсоор мэдэгдэж түүнийг 72 цаг хүртэл хугацаагаар захиргааны журмаар албадан саатуулж болно” гэж заасан байна. Түүнийг 72 цаг саатуулж байгаа билээ. Харин одоогоор С.Зориг агсны дүү УИХ-ын гишүүн С.Оюун эзгүй байгаа бөгөөд гэр бүлийн хамт хөдөө явсан гэж ИЗНН-аас мэдээлсэн юм.

ene huuhen nuhruu aluulchaad yagaad er toohgui yavaad baidag bn aa,yag Elbegdorj Batuul 2 shig,ug ni huzuugui erenhiilugch ih l tsetsen mergen hun dee ogt toohgui sonin shuu
bolj muu huihaig bagach gesen tarchlaah heregtei
-Тэрээр батлан даалтын журам зөрчсөн байх магадлалтай байна-

0 Сэтгэгдэл
энхтайван алсан
цагаан шонхорын энхтайван дамирангийн энхбат хоёр нийлж алсан шдэ зоригийг
2015.11.27
2015.11.17
2015.11.17