Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үлйдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрөгч 13-ны өдөр өөрийгөө шатааж, 203 ажилтныг Хятадын “TT JV CO” компанид шилжүүлэхийг эсэргүүцсэн. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст дээрх хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Гэхдээ С.Эрдэнийг биш түүнийг амиа хорлоход хүргэсэн гэж үзээд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэр бүхий удирдлагуудыг байцааж байгаа юм байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 95.1-т зааснаар буруутгаж байгаа бөгөөд энэ заалтад “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан